Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / "Цахим орчин дахь гадуурхал" сэдэвт гар зураг,...
"Цахим орчин дахь гадуурхал" сэдэвт гар зураг, эссе бичлэг, захидал бичгийн уралдааны байр эзэлсэн сурагчдадаа шагнал гардууллаа.
2017-06-03
"Цахим орчин дахь гадуурхал" сэдэвт гар зураг, эссе бичлэг, захидал бичгийн уралдааны байр эзэлсэн сурагчдадаа шагнал гардууллаа. "Цахим орчин дахь гадуурхал" сэдэвт гар зураг, эссе бичлэг, захидал бичгийн уралдааны байр эзэлсэн сурагчдадаа шагнал гардууллаа.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос санаачлан БСШУСЯ, ГБХЗХГ, “Монгол шуудан” ХК хамтран зохион байгуулсан гар зураг болон эссе бичлэг, Дэлхийн шуудан холбооноос зарласан Олон улсын захидал бичлэгийн уралдааны эцсийн шатны шалгаруулалтын дүнгээр байр эзэлсэн сурагчиддаа шагналыг нь гардууллаа. 

 “Цахим орчин дахь гадуурхал” сэдэвт гар зургийн уралдаанд байр эзэлсэн сурагчид:

Тэргүүн байр -1 бүтээл

  • Дорнод аймаг, Хэрлэн сум 8-р сургууль, 4а анги Ц.Билгүүн

Дэд байр – 2 бүтээл

  • УБ хот, БГД, Монгени сургууль 5а анги О.Хүслэн
  • Орхон аймаг, 16-р сургууль 8-р анги Б.Отгон-эрдэнэ

Гуравдугаар байр -2 бүтээл

  • УБ хот, БГД, 13-р сургууль 8е анги Э.Энхжин
  • Дорноговь аймаг, Сайншанд, 1-р сургууль 7б анги Б.Орхон

Тусгай байр -2 бүтээл

  • УБ хот, Налайх дүүрэг, ЭОЦС 7б анги, Э.Алтайбаатар
  • УБ хот, БГД, 13-р сургууль, 8е анги Э.Саруулзаяа

“Цахим орчин дахь гадуурхал” сэдэвт эссе бичлэгийн уралдаанд байр эзэлсэн сурагчид:

Тэргүүн байр -1 сурагч

  • Завхан аймаг, Тосонцэнгэл, 2-р сургууль 12б анги Ш.Лхагважаргал

Дэд байр – 2 сурагч

  • УБ хот,  БГД, Радуга сургууль 11б анги Б.Дуулим
  • Ховд аймаг, Жаргалант,  Цаст Алтай цогцолбор 11б анги Ц.Ариунзаяа

Гуравдугаар байр -2 сурагч

  • Сүхбаатар аймаг, Баруун-Урт, 4-р сургууль 11г анги Б.Долгормаа
  • УБ хот, ХУД, 15-р сургууль, 12-р анги, Н.Ариунбилэг

Тусгай байр -2 сурагч

  • УБ хот, БЗД, Шинэ Монгол сургууль 12-2 анги О.Анужин
  • УБ хот, БЗД, ШМТК-ийн 12б анги Б.Мөнхчимэг

 Дэлхийн шуудан холбооноос жил бүр зохион байгуулдаг “Хэрэв Та шинэ сонгогдсон НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх бол дэлхий ертөнцийн аль хэсгийг өөрчлөхийн тулд ямар шийдвэр гаргахыг зөвлөх вэ?” сэдвийн дор зарлагдсан олон улсын хүүхдийн захидал бичих уралдаанд байр эзэлсэн сурагчид: 

Тэргүүн байр-1 сурагч:

  • УБ хот, Багануур дүүрэг, БЦС 8а анги П. Гэрэлтуяа

Дэд байр- 2 сурагч:

  • УБ хот, БГД 93-р сургууль 8б анги Ц.Халиун
  • УБ хот, БГД Ганзам 20-р сургууль 8б анги  М.Урангоо

Гуравдугаар байр-2 сурагч:

  • УБ хот, Налайх дүүрэг, ЭОЦС 7а анги У.Айсулу
  • УБ хот, Налайх дүүрэг, ЭОЦС 8б анги Б.Энх-Отгон

Тусгай байр-2 сурагч:

  • УБ хот, ХУД Монгол тэмүүлэл сургууль 10б анги Э.Энх-Үжин
  • Дархан-Уул аймаг Дархан сум, 29-р сургууль 9а анги Ц.Мөнхнаран

“Цахим орчин дахь гадуурхал” сэдэвт гар зураг, эссе бичлэг болон олон улсын захидал бичих уралдааны нэг онцлог нь сурагчдаа зохион байгуулж оролцсон сургуулиудын идэвх оролцоог үнэлж, урамшуулах явдал байлаа. Зохион байгуулагчид шилдэг оролцоотой сургуулиудыг үнэлж дүгнэхдээ уралдааны гурван төрөл тус бүрт тухайн сургуулийн сурагчдаас ирүүлсэн гар зураг, эссе бичлэг, захидал зэргийн нийлбэр тоон дүнгийн үзүүлэлтийг, мөн хоёрдахь болон төгсгөлийн шатны шалгаруулалт, шагналт байруудад тус сургуулийн хэр олон сурагчид тунаж үлдсэн бэ? гэдэг чанарын үзүүлэлтийг анхааран үзэж, дүнг гаргасан бөгөөд 

“Шилдэг оролцоотой сургууль” шалгаруулалтад байр эзэлсэн сургуулиудаар:

Тэргүүн байр- 1 сургууль

  • УБ хот, БЗД, Баянзүрх цогцолбор сургууль

Хоёрдугаар байр- 1 сургууль

  • Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 4-р сургууль

Гуравдугаар байр- 1 сургууль

  • УБ хот, БЗД, 48-р сургууль

 Тэмцээнд идэвхтэй оролцсон бүх сурагч, багш сурган хүмүүжүүлэгчдэдээ баярлалаа.