Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / БНСУ-ын Мэдээлэл, харилцаа холбооны технологийг дэлгэрүүлэх институцийн...
БНСУ-ын Мэдээлэл, харилцаа холбооны технологийг дэлгэрүүлэх институцийн ерөнхийлөгч Доктор Санг-Хонг Ли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2017-05-24
БНСУ-ын Мэдээлэл, харилцаа холбооны технологийг дэлгэрүүлэх институцийн ерөнхийлөгч Доктор Санг-Хонг Ли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа БНСУ-ын Мэдээлэл, харилцаа холбооны технологийг дэлгэрүүлэх институцийн ерөнхийлөгч Доктор Санг-Хонг Ли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

БНСУ-ын Мэдээлэл, харилцаа холбооны технологийг дэлгэрүүлэх институцийн (Institute of information and technology promotion-IITP) Ерөнхийлөгч Доктор Санг-Хонг Ли тэргүүтэй төлөөлөгчдийг 2017оны 05 дугаар сарын 15-ны өдөр Хорооны дарга С.Адъяасүрэн хүлээн авч уулзлаа.

Тус төлөөлөгчид Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар (ХХМТГ) болон Мэдээллийн технологийн үндэсний паркын урилгаар Монгол Улсад айлчилж байгаа бөгөөд  айлчлалын зорилго нь мэдээллийн технологийн практик ур чадварыг тодорхойлох олон улсын ТОПСИТ шалгалтыг Монголд албан ёсны эрхтэйгээр 2017 оны 5-р сараас авдаг болж байгаа юм.  Тус институт нь мэдээллийн технологи болон түүнтэй холбогдох судалгаа, төслийн хөгжүүлэлтийн чиглэлээрх бодлого, зохицуулалтад түлхүү анхааран ажилладаг БНСУ-ын боловсролын академи, байгууллагуудтай нягт хамтран ажилладаг төрийн байгууллага юм.

Хорооны дарга С.Адъяасүрэн мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэй боловсон хүчний ур чадварыг үнэлэх, салбарын хүний нөөцийн чадавхи чансааг дээшлүүлэхэд чиглэсэн олон улсын ТОПСИТ шалгалтыг Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр авч, шалгалтанд тэнцэгчдэд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн батламж олгож буй явдалд талархал илэрхийлээд, мэдээлэл технологийн салбарын хүний нөөцийг чадвахжуулах нь бусад салбаруудад ч мөн эерэгээр нөлөөлнө гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.

Мөн уулзалтын үеэр С.Адъяасүрэн тус Харилцаа холбоо, мэдээлэл технологийг дэлгэрүүлэх институцтэй хамтран ажиллах боломжуудын талаар харилцан санал солилцлоо.