Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Телевиз, радиогийн үйлчилгээ эрхлэгчдэд
Телевиз, радиогийн үйлчилгээ эрхлэгчдэд
2017-05-18
Телевиз, радиогийн үйлчилгээ эрхлэгчдэд Телевиз, радиогийн үйлчилгээ эрхлэгчдэд

Та бүхэн Харилцаа холбооны зохицуулах хорооны цахим хуудсанд зочлон радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих талаар тодорхой мэдээлэл авахаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль- 2017“ цонхонд нэвтэрч байгаад талархаж байна.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Сонгуулийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.18-д заасан чиг үүргийн дагуу Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаанд хяналт тавих ажлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаад байна.

Радио, телевиз нь Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхдээ Сонгуулийн тухай хууль, Сонгуулийн ерөнхий хороо болон Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны 29/17 дугаар хамтарсан тогтоолоор баталсан “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам”–д заасан зарчмыг баримтлана.

Радио, телевиз нь сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх бол Сонгуулийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.8, 82.9-т заасны дагуу сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлэх, сурталчилгаа нэвтрүүлэхээс өмнө тус хуудсанд байршуулсан дараах мэдээлэл, зөвлөмжтэй танилцана уу . 

  1. Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдэл хүргүүлэх радио, телевизийн жагсаалттай танилцах;
  •  Харилцаа холбооны зохицуулах хороо нь Сонгуулийн тухай хууль, “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам”-д заасан чиг үүргийн хүрээнд тусгай зөвшөөрөлтэй радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн жагсаалтыг Сонгуулийн тухай хуулийн 82.12 –т заасны дагуу зөвхөн үндсэн сувгаар гаргаж Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн бөгөөд цахим хуудсандаа байршуулсан болно.
  • “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан зөвлөмж”
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сурталчилгааг радио, телевизээр нэвтрүүлэх, хяналт тавих ажлыг зохион байгуулж явуулах цаг хугацааны хуваарь

Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдэл хүргүүлэхдээ “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийн маягт”-ыг татаж 2 хувь бөглөн эх хувиар, хавсралт баримт мэдээллийг тус бүр 2 хувь бэлтгэж,  хуульд заасан хугацаанд /хугацааны хуваарьтай танилцана уу/ багтааж, харъяалагдах сонгуулийн хороонд хүргүүлнэ үү.

Та бүхэн тус хуудсанд байнга зочилж, радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээлэлтэй тогтмол танилцаж ажиллана уу.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх радио, телевизүүдийн талаарх мэдээлэл

  1. Телевиз, радиогийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн мэдээллийг 2017 оны 5-р сарын 01-ны байдлаар гаргахад:

Үйлчилгээний төрөл

Үйлчилгээ эрхлэх газар

Улаанбаатар хот

Орон нутагт

1

Өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэгч

18 /МҮОНТ орсон/

72

2

Радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч

33

44

3

Хөтөлбөрийн хувьд төрөлжсөн сувгийн үйлчилгээ эрхлэгч

66

13

 

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Сонгуулийн тухай хууль, “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам”-д заасан чиг үүргийн хүрээнд тусгай зөвшөөрөлтэй радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн жагсаалтыг Сонгуулийн тухай хуулийн 82.12 –т заасны дагуу зөвхөн үндсэн сувгаар гаргаж Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн бөгөөд цахим хуудсандаа байршуулсан болно.

  1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдэл хүргүүлэх эрх бүхий радио, телевизийн  үйлчилгээ эрхлэгчид:

Үйлчилгээний төрөл

Үйлчилгээ эрхлэх газар

Улаанбаатар хот

Орон нутагт

1

Өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэгч

17 /МҮОНТ орсон/

70

2

Радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч

29

44

3

 

Хөтөлбөрийн хувьд төрөлжсөн сувгийн үйлчилгээ эрхлэгч

38 (эдгээрээс үйл ажиллагаа эхлээгүй- 8, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн -2)

10

Тайлбар: Сонгуулийн тухай хуулийн 82.12 –т заасны дагуу нэгээс илүү сувагтай радио, телевизийн зөвхөн үндсэн сувгийг оруулав.

  1. Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн жагсаалтыг 2017 оны 06-р сарын 02-ны өдөр Харилцаа холбооны зохицуулах хорооноос нийтэд мэдээлнэ.
  • Сонгуулийн тухай хуулийн 82.10-т заасны дагуу Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдлийг бусад баримт мэдээллийн хамт Сонгуулийн хороодод хүргүүлсэн телевиз, радио сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрхтэй байна.