Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Орон нутгийн телевизүүдийн удирдах ажилтнуудад зориулсан сургалт...
Орон нутгийн телевизүүдийн удирдах ажилтнуудад зориулсан сургалт семинарыг зохион байгууллаа
2017-04-17
Орон нутгийн телевизүүдийн удирдах ажилтнуудад зориулсан сургалт семинарыг зохион байгууллаа Орон нутгийн телевизүүдийн удирдах ажилтнуудад зориулсан сургалт семинарыг зохион байгууллаа

Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо ТББ-аас санаачлан 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 21-н аймгийн телевиз, радиогийн удирдах ажилтнуудад зориулсан сургалт семинарыг Улаанбаатар хотноо зохион байгуулав. Уг арга хэмжээнд орон нутгийн телевиз, радио өргөн нэвтрүүлгийн салбарын 40 гаруй үйлчилгээ эрхлэгчид оролцлоо. Тус сургалтаар телевизийн өргөн нэвтрүүлгийн тоон технологид шилжих үндэсний хөтөлбөрийн үр дүн, аналог систем унтраасны дараах нөхцөл байдлаас хамааран үүссэн зарим тулгамдсан асуудлууд болон газрын тоон системийн дахин дамжуулах станцад орон нутгийн телевизийг холбоход мөрдөх үнэ тариф, аймгийн төвүүд дэх олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид, телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн хоорондын харилцаа, эрх зүйн орчин зэрэг орон нутгийн телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж байгаа асуудлууд, шийдэх арга замуудын талаар хэлэлцүүлэг зохион байгуулсан нь телевизүүдийн цаашдын хөгжилд хувь нэмэр болохуйц онцлог ач холбогдолтой уулзалт, семинар болж өнгөрлөө.