Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / “Мэдээллийн технологийн аудитын тогтолцоо, эрх зүйн орчинг...
“Мэдээллийн технологийн аудитын тогтолцоо, эрх зүйн орчинг бий болгох нь" семинар зохион байгуулагдана
2017-02-22
“Мэдээллийн технологийн аудитын тогтолцоо, эрх зүйн орчинг бий болгох нь" семинар зохион байгуулагдана “Мэдээллийн технологийн аудитын тогтолцоо, эрх зүйн орчинг бий болгох нь" семинар зохион байгуулагдана

Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо /MOСA/, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран Монгол Улсад мэдээллийн технологийн аудитын тогтолцоог бий болгох зорилгоор 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Мэдээллийн технологийн үндэсний паркт “Мэдээллийн технологийн аудитын тогтолцоо, эрх зүйн орчинг бий болгох нь” семинарыг зохион байгуулах гэж байна.

Арга хэмжээний хөтөлбөр:

Хугацаа

Үйл ажиллагаа

1

08:30-09:00

 Бүртгэл

2

09:00-09:30

  • Б.Чинбат (ХХМТГ-ын дарга)

  • С.Адъяасүрэн (ХХЗХ-ны дарга)

  • Л.Ариунаа (Моззис ТББ-ын Гүйцэтгэх захирал)

3

09:30-10:00

Монгол Улсад мэдээллийн технологийн аудитын тогтолцоог бий болгох хэрэгцээ, шаардлага

МОСА ТББ-ын Ерөнхийлөгч - Ж.Тамир

4

10:00-10:30

Мэдээллийн технологийн аудитын эрхзүйн орчин, бодлогын чиглэл

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Б.Билэгдэмбэрэл

5

10:30-10:45

Цайны завсарлага

6

10:45-11:25

Мэдээллийн технологийн аудит

Үндэсний дата төвийн Мэдээллийн аюулгүй байдлын хэлтсийн ахлах мэргэжилтан Д.Цэнгүүнжав

7

11:25-12:25

Хэлэлцүүлэг

8

12:25-13:30

Өдрийн хоол

9

13:30-14:00

Мэдээллийн аюулгүй байдлын аудит, түүнд тулгамддаг зарим асуудлууд

Мобиком корпорацийн Мэдээллийн аюулгүй байдал хариуцсан захирал - Д.Батболд (CISA)

10

14:00-14:30

Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо

Observe Consulting ХХК-ийн зөвлөх Б.Ундрах-Эрдэнэ (BCMS Lead Implementer, PECB)

11

14:30-14:50

Цайны завсарлага

12

14:50-17:10

Хэлэлцүүлэг (2 цаг)

13

17:10-17:30

Хаалтын ажиллагаа

-  Нэгдсэн дүгнэлт болон хаалтын үг