Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Шуудангаар үйлчилгээ эрхлэгчдийн гэрээний үүргийн биелэлтийн дүгнэлт
Шуудангаар үйлчилгээ эрхлэгчдийн гэрээний үүргийн биелэлтийн дүгнэлт
2017-02-17
Шуудангаар үйлчилгээ эрхлэгчдийн гэрээний үүргийн биелэлтийн дүгнэлт Шуудангаар үйлчилгээ эрхлэгчдийн гэрээний үүргийн биелэлтийн дүгнэлт

Шуудангийн зохицуулалтын газраас үйлчилгээ эрхлэгч 51 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн гэрээний биелэлтийн байдлыг үйлчилгээ эрхлэгчдийн хувийн хэргийн бүрдүүлэлтээр  үзлэг хийж дүгнэлээ. Гэрээний биелэлтийг:

  1. Хувийн хэргийн иж бүрдэл
  2. Төлбөр тооцооны үлдэгдэлтэй эсэх
  3. Үйлчилгээний чанар,  U post системийн хэрэглээ, хэрэглэгчийн гомдол
  4. Статистик мэдээ гаргалт, үнэ тарифийн мэдээлэл ирүүлдэг эсэх гэсэн ангиллаар шалгаж үзлээ.

Үзлэг шалгалтаар 51 аж ахуйн нэгж хамрагдсанаас улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэх “Б” ангиллын тусгай зөвшөөрөл эзэмшигч 40 аж ахуйн нэгж, буухиа шуудан, хүргэлт, логистикийн тусгай зөвшөөрөл эзэмшигч 10 аж ахуйн нэгж хамрагдлаа. Эдгээр аж ахуйн нэгжээс 22 аж ахуйн нэгж идэвхитэй, 14 аж ахуйн нэгж идэвхигүй, 14 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулаагүй гэсэн дүн гарлаа.

Улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэх "Б"  ангиллын тусгай зөвшөөрөл эзэмшигчид

Чиглэл Нийт ТЗ-ийн тоо Идэвхитэй Идэвхигүй Үйл ажиллагаа явуулаагүй
Япон 4 2   2  
АНУ 17 7 3 7  
Герман 1   1    
Швед 1   1    
Хятад 1     1  
Англи 2 2      
ОХУ 1   1    
БНСУ 13 6 3 4  
Бүгд 40 17 9 14  

Улс хоорондын буухиа шуудан, хүргэлт, логистик, дотоодын шуудангийн үйлчилгээ эрхлэгчид

Чиглэл Нийт ТЗ-ийн тоо Идэвхитэй Идэвхигүй Үйл ажиллагаа явуулаагүй
Логистик 1   1    
Хүргэлт 2 2      
Буухиа 4 2 2    
Дотоод 3 1 2    
Бүгд 10 5 5    

Энэ удаагийн үзлэг шалгалтаар АНУ-ын чиглэлд Асралт Хөхий ХХК, Монгол таун онлайн экспресс ХХК, ИБид ХХК, БНСУ-ын чиглэлд Монтээвэр ХХК, Хамаг Монгол хуралдай ХХК, ВИПМК ХХК, Дээжин кориа ХХК, буухиа шуудангийн Эс Эф Эм Эл ХХК 80-90 хувиар гэрээний үүргээ биелүүлсэн үзүүлэлттэй гарсныг тэмдэглэж байна.

Гэрээний үүргийн биелэлтийн хувь нь 60-аас доош байгаа 31 бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд холбогдох арга хэмжээ авахыг сануулсан албан тоот явуулж ажиллалаа.