Харилцаа Холбооны зохицуулах хорооноос шуудангийн үйлчилгээ эрхлэгч байгууллага болон шуудангийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцогч төрийн байгууллагуудын хамтарсан “Шуудангийн салбарын зохицуулалт - 2017” уулзалт, хэлэлцүүлгийг 2016 оны 12-р сарын 09-ний өдөр тус хорооны хурлын танхимд амжилттай зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар болон шуудангийн үйлчилгээ эрхлэгч 40 орчим байгууллагын төлөөлөгчид оролцлоо.
“Шуудангийн салбарын зохицуулалт-2017” уулзалт, хэлэлцүүлгээр “Шуудангийн бүртгэл, хяналт, лавлагааны нэгдсэн систем”-ын сайжруулалт, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн хяналт шалгалтын онцлог, тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга зам, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн үйл ажиллагаа, тус санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ, тусгай зөвшөөрлийн зохицуулалтын үйлчилгээний төлбөр зэрэг цаг үеийн тулгамдсан асуудлаар харилцан ярилцаж, санал солилцов. Хэлэлцүүлэгт оролцогч талуудын гаргасан санал, шийдэлд үндэслэн зөвлөмж боловсруулж, хэрэгжилтэд хамтарч ажиллахаар боллоо.