Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Интернет засаглал ба зохицуулалт семинар зохион байгуулагдлаа
Интернет засаглал ба зохицуулалт семинар зохион байгуулагдлаа
2016-10-10
Интернет засаглал ба зохицуулалт семинар зохион байгуулагдлаа Интернет засаглал ба зохицуулалт семинар зохион байгуулагдлаа

Харилцаа холбооны зохицуулах хорооноос GSMA байгууллагатай тогтоосон хамтын ажиллагааны хүрээнд GSMA байгууллагын олон нийтийн бодлого хариуцсан захирал хатагтай Доминик Лазанскиг урьж, 2016 оны 10 дугаар сарын 03-наас 04-ны өдрүүдэд холбогдох төрийн байгууллагууд болон үйлчилгээ эрхлэгчдэд  зориулан “Интернет засаглал ба зохицуулалт” сэдэвт сургалт семинарыг амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтанд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар,  Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Улаанбаатар төмөр зам ХНН, Ийгл телевиз, Мобиком корпораци ХХК, Юнител ХХК, Жи-Мобайл ХХК, Улуснет ХХК зэрэг төр, хувийн хэвшил болон төрийн бус байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн нийт 50 орчим төлөөлөгчид оролцлоо.

Сургалтаар интернет засаглалын тухай ерөнхий ойлголт,  түүний төрөл, бүтэц, түүнд оролцогч талууд, талуудын үүрэг оролцоо,  олон хэв шинж, болон интернет засаглалыг хэрхэн үр ашигтай хэрэгжүүлэх, интернет засаглалын хүрээнд хөгжиж буй орнуудад тулгамдаж буй зохицуулалтын асуудлууд, түүнд нийцсэн бодлогыг хэрхэн боловсруулах талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Тус сургалтын хөтөлбөрийн хүрээнд интернет засаглалын 3 үндсэн загварыг танилцуулж, түүнд дүн шинжилгээ хийн, манай оронд хэрэгжих боломжийн тухай ярилцсан бөгөөд төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудаас бүрдсэн 3 баг, төрийн оролцоо давамгайлсан олон талт оролцогч бүхий интернет засаглалын хэв шинж Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдалд тохирно гэж санал нэгдсэн нь сонирхолтой байлаа.