Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио долгион хяналтын төвөөс радио давтамжийн суурин хяналтыг тогтмол хийж байна. Улаанбаатар хотод хэт богино долгионы ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 31 ФМ аж ахуйн нэгжид 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 20-ны өдрүүдэд суурин хяналт хийснээс 6 ФМ радио давтамжийн хазайлттай /Deviation/, 25 ФМ радио хэвийн ажиллаж байна. Улаанбаатар хотод 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн “Жавзандамба хутагт төв” ТББ-ын Зохист аялгуу радио 89.7 МГц-ын радио давтамж дээр үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна
MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (ФМ) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” Монгол Улсын стандартад заасан давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлтын максимум утга ± 75 кГц гэсэн шаардлагад нийцсэн дараах ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа хэвийн байв. Үүнд:
- ФМ 90.5, ФМ 91.1, ФМ 91.7, ФМ 92.5, ФМ 95.1, ФМ 95.7, ФМ 96.9, ФМ 97.5, ФМ 98.5 ;
-ФМ 98.9, ФМ 99.3, ФМ 99.7, ФМ 100.1, ФМ 100.5, ФМ 100.9, ФМ 101.7, ФМ 102.5 ;
-ФМ 103.1, ФМ 103.6, ФМ 104.0, ФМ 104.5, ФМ 105.5, ФМ 96.9, ФМ 106.6, ФМ 107.5.
MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (ФМ) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” Монгол Улсын стандартад шаардлагад нийцээгүй давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлт /Deviation/-ын максимум утга ± 75 кГц-ээс хэтэрсэн дараах ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна. Үүнд:
- “Икод” ХХК-ийн Мэдээллийн радио ФМ 88.8 ;
- “Смарт коммуникэйшн” ХХК-ийн Тойм радио ФМ 92.1 ;
- “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хамгаалах нийгэмлэг” ТББ-ын Авто радио ФМ 96.3 ;
- “Радиоком Монгол ” ХХК-ийн радио ФМ 98.1 ;
- “Эм Эс Жи Эм” ХХК -ийн Эм Жи Эл радио ФМ 102.1 ;
- “И Зэт Эф Эм” ХХК-ийн Смарт радио ФМ 107.0 .
Хяналтанд хамрагдсан 31 ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн зурвас ашиглалт /OBW-xdB/ болон төвийн давтамжийн шилжилт /Tolerance or Offset/-ийн хувьд бүх радио станцууд хэвийн ажиллаж байна.
Тайлант хугацаанд хийгдсэн 148106 удаагийн хэмжилтийн дундаж утгыг нэгтгэн хэмжилтийн төрөл тус бүрээр ангилан Зураг 1-3-д үзүүлэв. Хэмжилтийг тус хорооны төв оффис дээр байрлах суурин хяналтын станц /KFSMS/-аар хэмжив.
ФМ радио станцуудын тархалтын болон сонсголын чанар нь дууны пульт, түүгээр дамжуулагдаж буй дууны түвшингээс ихээхэн хамаарч байна. Иймд хүлээн авах талд сонсогдож, хэмжигдэж буй дууны зөөгч давтамжийн хазайлтыг хэвийн байлгах, сонсголыг сайжруулахын тулд дууны пультны тохиргоог стандарт хэмжээ болох 0.0 децибелл (0.0 dB)-ээр тохируулах шаардлагатай байна.
Зураг 1. Давтамжийн хазайлт
Зураг 2. Давтамжийн шилжилт
Зураг 3. Эзэлсэн зурвасын өргөн