Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / 2016 оны 3 дугаар улиралд Харилцаа холбооны...
2016 оны 3 дугаар улиралд Харилцаа холбооны зохицуулах хороонд ирсэн санал, гомдлыг хянан шийдвэрлэсэн байдал
2016-10-05
2016 оны 3 дугаар улиралд Харилцаа холбооны зохицуулах хороонд ирсэн санал, гомдлыг хянан шийдвэрлэсэн байдал 2016 оны 3 дугаар улиралд Харилцаа холбооны зохицуулах хороонд ирсэн санал, гомдлыг хянан шийдвэрлэсэн байдал

Харилцаа Холбооны Зохицуулах Хороонд иргэн, ААН, байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдлыг "Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль ", “Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авах, хянах, шийдвэрлэх” журмын тавдугаар зүйлд заасны дагуу хуулийн хугацаанд шийдвэрлэсэн тайланг танилцуулж байна.

Тус хороонд тайлант хугацаанд буюу 2016 оны 07 дугаар 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нийт 92 гомдол, санал хүсэлт ирсний 88 хүсэлтийг шийдвэрлэсэн ба шийдвэрлэлтийн явц 95.6% байна. Үлдсэн 4 гомдол санал нь шийдвэрлэх хяналтын хугацаанд байна. II улиралтай харьцуулахад нийт хүсэлтийн тоо III улиралд 59% хувиар буурсан байна.

 

 

Гомдол орж ирсэн төрлүүд

Өргөдөл, гомдлын тоо

 

Шийдвэрлэсэн

Шийдвэрлээгүй хяналтын хугацаанд байгаа

1

Утсаар орж ирсэн

36

36

0

2

   Албан бичгээр

Үйлчилгээний чанар, төлбөр тооцоотой хамааралтай хэрэглэгчийн гомдол

 

9

 

5

 

4

3

Интерференцтэй холбоотой

8

8

0

4

Засгийн газрын www.11-11.mn төв

39

39

0

 

Нийт

92

88

4

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Иргэд болон аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хүлээн авч бүртгэлжүүлэн холбогдох журмын дагуу алба, мэргэжилтнүүд, үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад шилжүүлэн түргэн шуурхай шийдвэрлүүлэх арга хэмжээг авч ажилласан.

Хэрэглэгчийн гомдол, саналыг дүгнэж үзэхэд үйлчилгээний чанар, төлбөр тооцоотой хамааралтай, нэр төрд халдсан гомдол тодорхой хувийг, дийлэнх хувийг Засгийн газрын “11-11” төвөөр ирсэн гомдлууд мөн үүрэн холбооны үйлчилгээ эрхэлж буй байгууллагуудын үйл ажиллагаанд харилцан нөлөөлөл үүсэн шалгуулахаар тус хороонд ирүүлсэн байна.