Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Харилцаа холбооны зохицуулах хорооны төлөөлөл Тайваны Үндэсний...
Харилцаа холбооны зохицуулах хорооны төлөөлөл Тайваны Үндэсний зохицуулах хорооны зохион байгуулсан хэлэлцүүлэг, сургалт семинарт оролцов
2016-08-29
Харилцаа холбооны зохицуулах хорооны төлөөлөл Тайваны Үндэсний зохицуулах хорооны зохион байгуулсан хэлэлцүүлэг, сургалт семинарт оролцов Харилцаа холбооны зохицуулах хорооны төлөөлөл Тайваны Үндэсний зохицуулах хорооны зохион байгуулсан хэлэлцүүлэг, сургалт семинарт оролцов

Тайваны Үндэсний зохицуулах хорооноос (National Communications Commission) 2016 оны 8 дугаар сарын 15-19-ний  өдрүүдэд ТайПэй хотод зохион байгуулсан туршлага солилцох уулзалт, сургалт семинарт оролцов. Уг сургалт семинарыг Тайваны зохицуулах хорооноос үүрэн холбооны багцын үйлчилгээний үнэ тарифын зохицуулалт, онлайн контентын бодлого зохицуулалт, тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын төрөл, өргөн нэвтрүүлгийн дүрсний чанар хяналтын шалгуур үзүүлэлтүүд, өргөн нэвтрүүлгийн дуу дүрсний чанар хяналтын үзүүлэлтүүдийг хангуулах гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулав. Харилцаа холбооны технологийн төв (Telecom Technology Center), Тайваны Магадлан Итгэмжлэлийн Фонд ( Taiwan Accreditation Foundation) –ын үйл ажиллагаатай танилцав.

  1. Тайваны үүрэн холбооны зах зээл

Тайваны үүрэн холбооны зах зээл дээр нийт 5 оператор компани үйлчилгээ эрхэлж,  салбарын  нийт орлогын 58%-ийг бүрдүүлж байна. Үүрэн телефоны хэрэглэгчийн нэг хэрэглэгчид ногдох  ярианы 2015 оны  дундаж орлого 2011 онтой харьцуулахад 2,3 дахин буурч, дата хэрэглээний орлого 3,2 дахин өссөн байна. 

Тайваны Үндэсний зохицуулах хороо үнийн зохицуулалтыг 3 жил тутамд  үнийн сагсны аргаар хийдэг.

            Үнийн зохицуулалтыг хийхдээ дараах зарчмыг баримталдаг байна.Үүнд:

  • хурдацтай өөрчлөгдөж буй холбооны зах зээлд хяналт тавих
  • хэрэглэгч сонголт хийхэд шаардлагатай мэдээллийг ил тод байлгах
  • үүрэн холбооны зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих
  • өрсөлдөөнийг дэмжих зорилгоор үйлчилгээний тарифыг үр ашигтай байлгах
  • холбооны салбарын орлогод сөргөөр нөлөөлөх  шинэ технологийн асуудлыг авч хэлэлцэх
  • оператор компаниудын шинэ  технологи болон үйлчилгээний чанарыг сайжруулах хөрөнгө оруулалт хийхийг дэмжих
  1. Зүй бус контентын хяналт

Тайван улс нь ардчилсан улс тул интернэт дэх хэвлэн мэдээлэх эрх чөлөөг хүндэтгэн үзэж аливаа шүүлтүүр хэрэглэх, хориг тавихаас татгалздаг байна. Фейсбуук, Гүүгл компаний салбар байгууллага Тайванд байдаг боловч тусгайлан контент хяналтыг хэрэгжүүлдэггүй, тухайн байгууллагуудын хууль хэрэгжүүлэгчдэд зориулан гаргасан үйлчилгээг ашиглан зүй зохистой бус контентийн үнэлгээг бууруулах, устгуулах зэрэг арга хэмжээг авдаг байна.

  1. Дугаартайгаа шилжих үйлчилгээ

Тайван улс дугаартайгаа шилжих үйлчилгээг 2005 оноос нэвтрүүлсэн, 30 орчим хувийн нэвтрэлттэй. Анх уг үйлчилгээг Жунхуа телеком (Chungwa telecom) зэрэг компаний монополийг сулруулах зорилготой хэргэжүүлсэн байна.  Бизнесийн загварын хувьд NCC-ийн дэмжлэгээр үйл ажиллагаа явуулдаг Taiwan Telecommunication Center гэдэг судалгааны байгууллага техникийн үйл ажиллагааг хариуцаж явуулдаг. Үйлчилгээний гэрээг уг байгууллагатай 5 жилээр байгуулан, зохих KPI үзүүлэлтийг хангасан байдлыг үндэслэн сунгадаг байна.

Үйлчилгээний төлбөр 7.5 америк доллар, энэ нь шилжүүлэгч операторын орлого болно. TTC-ийн үйл ажиллагааны зардлыг гэрээний үндсэн дээр тогтмол тогтоож, операторууд жил бүр хуваан санхүүжүүлнэ. Дугаартайгаа шилжихэд анх ажлын 4 хоногт шаардагддаг байсан бол одоо 6 цагаас 1 ажлын өдрийн дотор шилжүүлдэг. Хэрэглэгчийн гэрээ дууссан бол дугаар шилжих үйлчилгээнд ямар нэг хязгаарлалт тавьдаггүй. 4G LTE үйлчилгээг дуудлага худалдаагаар нэвтрүүлсэн нь Дугаартайгаа шилжих үйлчилгээний өсөлтөд нь эерэгээр нөлөөлсөөр байна.

  1. Харилцаа холбооны акт

Харилцаа Холбооны Акт-ын дагуу зохицуулагч NCC байгууллагаас харилцаа холбооны тоног төхөөрөмжийн тохирлын үнэлгээ хийхэд зориулж 2 төрлийн зохицуулалтын баримт бичгүүдийг гаргадаг. Үүнд Хяналттай ажилладаг радио давтамж бүхий тоног төхөөрөмж, Эцсийн хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн зохицуулалт гэсэн баримт бичгүүд байдаг байна.

Дээрхи зохицуулалтын баримт бичгүүдийн дагуу Тайваны Магадлан Итгэмжлэлийн Фонд (TAF) гэх байгууллага магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаа явуулдаг байна. TAF нь төрөөс хараат бус улсын байгууллага ба тохирлын үнэлгээ хийдэг байгууллагуудад хяналт тавьж ажилладаг юм.

Хэмжилт шалгалт хийдэг лаборатори нь олон улсын ISO/IEC 17025 стандарт, сертификат олгодог байгууллага нь ISO/IEC 17065 стандартын шаардлагуудыг хангасан байх шаардлагатай. Тайванд тохирлын үнэлгээ хийдэг нийт 34 лаборатори болон 11 сертификат олгогч байгуулага байдаг байна.

Тайваны Харилцаа Холбооны Актад харилцаа холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалттай холбоотой 4 зүйл байна. Үүнд  Хяналттай ажилладаг радио давтамж бүхий тоног төхөөрөмжийн талаар 42, 44-р зүйл, Эцсийн хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн талаар зүйл 49, 50-д бичигдсэн байна.

Тайваны Үндэсний зохицуулах хорооноос дараах сэдвүүдээр илтгэл тавин холбогдох мэргэжилтүүд харилцан хэлэлцэж санал солилцож амжилттай сургалт семинар болж өнгөрлөө.