Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Байгууллагын ажилтан, албан хаагчдын үндсэн гол ажлуудад...
Байгууллагын ажилтан, албан хаагчдын үндсэн гол ажлуудад хяналтын хугацааг тогтоов
2016-08-02
Байгууллагын ажилтан, албан хаагчдын үндсэн гол ажлуудад хяналтын хугацааг тогтоов Байгууллагын ажилтан, албан хаагчдын үндсэн гол ажлуудад  хяналтын хугацааг тогтоов

Тус хорооны албаны дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэнгүүдийн ажлын байрны үндсэн гол ажлуудыг хийж гүйцэтгэх хяналтын хугацааг тус хорооны даргын тушаалаар баталгаажуулан, хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах тухай, Шилэн дансны тухай зэрэг Монгол Улсын хууль, тогтоомжийн дагуу олон нийтэд ил тод, хуульд заасан хугацаанд  шинэчлэн мэдээлэх мэдээллүүдийг нарийвчлан гаргах, тус хорооноос шинэчлэгдэн батлагдсан, өөрчлөлт оруулсан зохицуулалтын баримт бичиг, хорооны хуралдааны тогтоол шийдвэр,  байгууллагын үйл ажиллагаатай холбоотой тайлан, мэдээ мэдээлэл, хяналт мониторингийн дүн зэргийг тогтмол хугацаанд тус хорооны цахим хуудсанд байршуулан мэдээлэх ажлуудыг нарийвчлан гаргаж ажилтнуудын ажлын байрны тодорхойлолттой уялдуулан тогтоов.

Мөн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хэмжилт, шалгалтын тайлан боловсруулах, холбогдох аж ахуй нэгжүүдэд хүргүүлэх, үр дүнг цахим хуудсаар мэдээлэх, тогтмол шинэчлэх хяналтын хугацааг тогтоосон болно.

Түүнчлэн байгууллагын дотоод үйл ажиллагаа, ажлын уялдааг сайжруулах, процессийн давхардлыг бууруулах зорилгоор албаны дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэнгүүдийн тогтмол хийгддэг ажлууд, тухайлбал албан бичгийн төсөл, тушаалын төсөл бэлтгэх хугацаа, байгууллагын үндсэн сүлжээ, систем, төхөөрөмжүүдийн ашиглалтын явцад гарч болох гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө, гэмтэл засварлах хяналтын хугацаа, шинээр ажилд томилогдсон болон оффисийн ажилтнуудын ажлын байрны аюулгүй орчин бүрдүүлэх зорилгоор сургалт, семинарыг зохион байгуулах, зааварчилгаа өгөх, Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт хэмжилт шалгалтаар ажиллах инженер техникийн ажилтнуудад зааварчилгаа өгөх байх тухай хяналтын хугацааг тодорхойлон гаргаж байгууллагын хэмжээнд мөрдүүлэн ажиллаж байна.

Дээрх арга хэмжээ нь байгууллагын дотоод үйл ажиллагаа хурдан шуурхай, доголдолгүй явуулах хамтран ажилдаг байгуулагуудад, хэрэглэгч, үйлчилгээ эрхлэгч, иргэдэд мэдээ мэдээлэл авахад нээлттэй болгохыг зорьж байгаа болно.