Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо
Олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн шалгаруулж авна.
Тавигдах шаардлага
- Олон нийттэй харилцах, сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Мэргэжлээрээ 3-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай; /Мэдээлэл, харилцаа холбооны салбарт ажиллаж байсан бол давуу тал болно/
- Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх ба бусад гадаад хэлээр мэргэшсэн байх,
- Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай;
- Харилцааны өндөр соёл, хувийн зохион байгуулалт сайтай;
- Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг;
- Багаар ажиллах чадвартай;
- Цаашид тогтвор суурьшилтай ажиллах.
Ажлын байрны үндсэн зорилт
- ХХЗХ-ны үйл ажиллагаа, тогтоол шийдвэрийг олон нийтэд цаг тухайд нээлттэй таниулах, сурталчилах
- ХХЗХ-ны мэдээ, сэтгүүл, мэдэгдэл, мэдээллийг боловсруулах, холбогдох чиглэлээр бусад компани, тусгай зөвшөөрөл эзэзмшигч, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтийг хангуулах
- Олон нийттэй харилцах асуудалтай холбоотой гэрээ, хэлэлцээр, уулзалт, хэвлэлийн бага хурал, хэлэлцүүлэг зохион байгуулах
Бүрдүүлэх материал
- Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/;
- Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/;
- Хоёр хувь зураг;
- Гурван үеийн намтар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатиар баталгаажуулсан/;
- Ажилд орохыг хүссэн хувийн өргөдөл
Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2013 оны 05 сарын 29 өдөр
Материал хүлээн авах хаяг: Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба
Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,
Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар
Харилцаа холбооны зохицуулах хороо
Утас: | 304 257 |
Факс: | 327 720 |
Цахим хаяг: | www.crc.gov.mn |