Тус хорооноос 2013 оны 60 дугаар тогтоолоор “Тусгай дугаар ашигласан ярианы үйлчилгээний зохицуулалт”-ын баримт бичгийг баталсан ба уг баримт бичгийн хүрээнд тусгай дугаарын үйл ажиллагааг зохицуулдаг. Нэмүү өртөгт тусгай дугаар буюу 1900-аар эхэлсэн тусгай дугаарын үнэ тарифын дээд хязгаарыг тус хорооны 2014 оны 38 дугаар тогтоолд 700 төгрөг байхаар зааж өгсөн. Тусгай дугаар руу залгахад хэрэглэгч өөрөө мэдэлгүй өндөр тарифаар ярьж, ярианы нэгж төлбөрөөр хохирох эрсдэлтэй бөгөөд үүнийг “Тусгай дугаар ашигласан ярианы үйлчилгээний зохицуулалт”-ын баримт бичгийн 8.2 “Тусгай дугаар эзэмшигч нь нэмүү өртөгт үйлчилгээ үзүүлэх бол хэрэглэгчид үйлчилгээний үнэ тарифыг үйлчилгээ үзүүлэхийн өмнө заавал мэдэгдэнэ. Энэ хугацаанд хэрэглэгчээс зөвхөн тухайн сүлжээний хэрэглэгчийн тарифыг тооцож авдаг байхаар зохион байгуулж, үйлчилгээ эрхлэгчтэй байгуулах гэрээнд тусгана” заалтаар зохицуулж, тус хорооноос уг шаардлагын биелэлтэнд тогтмол хяналт хийж ажилладаг. Энэ ажлын хүрээнд хяналт хийхэд 2016 оны 06 дугаар сарын 22-ны байдлаар нэмүү өртөгт нийт 128 тусгай дугаараас доорх 15 тусгай дугаар хэрэглэгчид үнэ тарифын талаар мэдээлэхгүй нөхцөл шаардлагыг зөрчиж байна. Эдгээр тусгай дугаар эзэмшигчид цаашид холбогдох дүрэм журмыг мөрдөж ажиллах шаардлагатай бөгөөд энэ талаар албан шаардлага хүргүүлэн ажиллаж байна.
Хэрэглэгчид үнэ тарифын талаар мэдээлэхгүй байгаа тусгай дугаар эзэмшигчид 2016.06.22-ны байдлаар Улаанбаатар хотод |
|||
№ |
Эзэмшигч |
Тусгай дугаар |
Зориулалт |
1 |
Мөнгө рейтинг ХХК |
1900-1600 |
Санхүүгийн лавлах, зөвлөх үйлчилгээ |
2 |
Нимонс ХХК |
1900-1924 |
Авто мэдээлэл, лавлах үйлчилгээ |
3 |
УБТЗ |
1900-1949 |
Төмөр замын нэгдсэн лавлах |
Орон нутагт
№ |
Эзэмшигч |
Тусгай дугаар |
Байршил |
1 |
Нарны эрчим ХХК |
1900-1500 |
Дорноговь аймаг |
2 |
Датуком ХХК |
1900-1516 |
Сүхбаатар аймаг |
3 |
Говийн долгион мэдээллийн төв ТББ |
1900-1519 |
Өмнөговь аймаг,Даланзадгад сум |
4 |
Иргэн А.Алтанчимэг |
1900-1520 |
Дундговь аймаг, Мандалговь сум |
5 |
Сайхан Монгол ЭИАК НҮТББ |
1900-1535 |
Булган аймаг, Булган сум |
6 |
Сайн Орших шуурхай зарын сонин ХМХ |
1900-1540 |
Дархан-Уул аймаг, Дархан сум |
7 |
Болор тусгал ЗГБХН |
1900-1551 |
Сэлэнгэ аймаг,Мандал сум |
8 |
Дорнод зууч ХХК |
1900-1555 |
Дорнод аймаг, Хэрлэн сум |
9 |
Лха ХХК |
1900-1558 |
Дархан-Уул аймаг,Дархан сум |
10 |
Ж. Ариунтуяа |
1900-1580 |
Дархан-Уул аймаг, Дархан сум |
11 |
МДЛО ХХК |
1900-1585 |
Сэлэнгэ аймаг,Мандал сум |
12 |
Түвдэнгийн Бор Интернэшнл |
1900-1595 |
Өмнөговь аймаг, Даланзадгад сум |