Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Хиймэл дагуул үйлдвэрлэл, хөөргөлт, үйлчилгээний тэргүүлэгчидтэй уулзалт...
Хиймэл дагуул үйлдвэрлэл, хөөргөлт, үйлчилгээний тэргүүлэгчидтэй уулзалт хийв
2013-05-22
Хиймэл дагуул үйлдвэрлэл, хөөргөлт, үйлчилгээний тэргүүлэгчидтэй уулзалт хийв Хиймэл дагуул үйлдвэрлэл, хөөргөлт, үйлчилгээний тэргүүлэгчидтэй уулзалт хийв

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Харилцаа холбооны зохицуулах хорооны төлөөллүүд болон Сансрын үндэсний зөвлөлийн гишүүд, холбогдох яамдын мэргэжилтнүүд “Монгол улсын хиймэл дагуул хөтөлбөрийн” хүрээнд хиймэл дагуул үйлдвэрлэл, хөөргөлт, үйлчилгээний чиглэлээр дэлхийд тэргүүлэгч компаниудтай 4 сарын 15-наас 22-ны өдрүүдэд ГХЯ-ны Зөвшилцөл танхимд уулзалт хийсэн юм.

Хиймэл дагуулын үйлдвэрлэл болоод хиймэл дагуулын ашиглалт, үйлчилгээний бүх төрлийн үйлчилгээ үзүүлэгч дэлхийд томоохонд тооцогдох Thales Ariane Space компаний төлөөлөгчид, хиймэл дагуулын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч АНУ-ын “Boeing Satellite System International” компанийн Бизнесийн хөгжил, худалдаа, иргэний хөтөлбөр хариуцсан дэд ерөнхийлөгч ноён Роб Пекхам, Бизнесийн хөгжил, худалдааны хөтөлбөр хариуцсан захирал ноён Кевин Рейес нар Сансрын үндэсний зөвлөлийн гишүүдтэй уулзалт хийж өөрсдийн компанийн үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ “Монгол улсын хиймэл дагуул хөтөлбөр”-ийн хувьд зөвлөгөө өгч санал солилцлоо.