Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / “ICT-EXPO-2013” Үзэсгэлэн амжилттай болж өндөрлөлөө
“ICT-EXPO-2013” Үзэсгэлэн амжилттай болж өндөрлөлөө
2013-05-22
“ICT-EXPO-2013” Үзэсгэлэн амжилттай болж өндөрлөлөө “ICT-EXPO-2013” Үзэсгэлэн амжилттай болж өндөрлөлөө

МТШХХГ, ХХЗХ хамтран зохион байгуулж,  ерөнхий ивээн тэтгэгчээр Юнител групп ажилласан Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд “Ирээдүйтэй холбогдоё-Шинэ амьдралын хэв маяг”/ Connecting the future-New life style/ уриан дор “ICT-EXPO-2013” үзэсгэлэн уламжлал болгон 7 дахь жилдээ амжилттай боллоо. Үзэсгэлэнгийн хаалтын ажиллагаа 2013 оны 5 сарын 21 ны өдрийн 14 цагт Мишээл экспо төвд болж, МТШХХГ-ын  дарга Ц.Жадамбаа, ХХЗХ-ны дарга Б.Балгансүрэн, Юнител ХХК-ийн ерөнхий Р.Ганболд нар оролцов.

Тус үзэсгэлэнд Олон улсын болон гадаадын 5 байгууллага, Мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй 60 аж ахуйн нэгжүүд, Төрийн 5 байгууллагууд, Мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан үйл ажиллагаа явуулж буй уул, уурхайн байгууллага, Холбоо мэдээллийн технологийн сургууль, 130 сайтыг эгнээндээ нэгтгэсэн сайтуудын 2 холбоо оролцож арилжааны 7 телевиз хамтран ажиллав. Үзэсгэлэнг давхардсан тоогоор нийт 66000 гаруй үзэгчид, иргэд хүрэлцэн ирж сонирхсон байна.

Үзэсгэлэнгийн үеэр оролцогч байгууллагуудын 500 гаруй бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга, Эрдэм шинжилгээний хурал /ICT and improving toad safety/, “КАНСАТ” бичил хиймэл дагуулын үндэсний анхдугаар тэмцээн, программ хангамжийн тэмцээнүүд, “ICT for life” зохиомжийн дор дижитал арт тэмцээн, Флаш моб бүжгийн уралдаан, цахим спортын улсын аварга шалгаруулах 4 дэх удаагийн тэмцээн зэрэг салбарын хурдацтай хөгжлийн үр болсон сонирхолтой олон арга хэмжээнүүд амжилттай зохион байгуулагдлаа. Эдгээр уралдаан тэмцээнд амжилттай оролцож байр эзэдсэн байгууллага, компани иргэдэд шагналыг МТШХХГ-ын  дарга Ц.Жадамбаа, ХХЗХ-ны дарга Б.Балгансүрэн, Юнител группын ерөнхий захирал Р.Ганболд нар гардуулсан өглөө.

ICT EXPO 2013 үзэсгэлэнг хамтран зохион байгуулагч ХХЗХ-ны удирдлага хамт олны өмнөөс үзэсгэлэнд оролцсон бүх аж ахуйн нэгж, байгууллагууд, Ерөнхий ивээн тэтгэгч Юнител групп, дэмжигч Боловсрол суваг телевиз, NTV, MN25,UBS, ETV, TV5, EAGLE TV, Шуурхай ТВ, Блүүмберг Монголиа, Вэб сайтуудын холбоо ба ассосиаци, хэвлэл мэдээллийн байгууллагын хамт олонд талархалаа илэрхийлж байна.