Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / “ICT-EXPO 2013” үргэлжилж байна
“ICT-EXPO 2013” үргэлжилж байна
2013-05-20
“ICT-EXPO 2013” үргэлжилж байна “ICT-EXPO 2013” үргэлжилж байна

Монгол Улсад “Орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 92 жил”-ийн ой, “Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас 2013 оны 5 дугаар сарын 17-21-ны өдрүүдэд Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд “Ирээдүйтэй холбогдоё-Шинэ амьдралын хэв маяг”/ Connecting the future-New life style/ уриан дор “ICT-EXPO-2013” үзэсгэлэн уламжлал болгон 7 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна.

Үзэсгэлэнгийн үеэр оролцогч байгууллагуудын … гаруй бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга, Эрдэм шинжилгээний хурал /ICT and improving toad safety/, “КАНСАТ” бичил хиймэл дагуулын үндэсний анхдугаар тэмцээн, программ хангамжийн тэмцээнүүд, “ICT for life” зохиомжийн дор дижитал арт тэмцээн, Флаш моб бүжгийн уралдаан, цахим спортын улсын аварга шалгаруулах 4 дэх удаагийн тэмцээн зэрэг салбарын хурдацтай хөгжлийн үр болсон сонирхолтой олон арга хэмжээнүүд амжилттай болж байна.