Шуудангийн тухай хуулийн 7.1.4, 9.1.3-т заасны дагуу Монгол улсын хэмжээнд 2013-2016 онуудад шинээр нэмэгдсэн, хасагдсан, нэр өөрчлөгдсөн, баг, хороо, барилга байгууламжид бүсчлэлийн код оноон, боловсруулсан.
Монгол улсын Ерөнхий сайдын 2016 оны 60 тоот захирамжийн дагуу бүсчлэлийн кодыг шинэчлэн батлан гаргалаа.
Бүсчлэлийн код батлагдсанаар:
- Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг бүрдүүлэх
- Шуудангийн илгээмжийн хүргэлтийн ажиллагааг шуурхай болгох, зардлыг хэмнэх
- Төрөөс иргэдэд үзүүлэх доорхи үйлчилгээ, хэрэглээ, хамрах хүрээг өргөжүүлэх, сайжруулах. Үүнд:
- Шуудангийн хаягийн хүргэлт
- Логистик үйлчилгээ
- Цахим худалдааны үйлчилгээ
- Эмнэлгийн түргэн тусламж
- Онцгой байдал, цагдаа, гал командын үйлчилгээ