Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / БНХАУ-ын Ченгдү хотноо “Радио давтамжийн зохицуулалт ба...
БНХАУ-ын Ченгдү хотноо “Радио давтамжийн зохицуулалт ба хяналт” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
2016-06-06
БНХАУ-ын Ченгдү хотноо “Радио давтамжийн зохицуулалт ба хяналт” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа  БНХАУ-ын Ченгдү хотноо “Радио давтамжийн зохицуулалт ба хяналт” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

 БНХАУ-ын Ченгдү хотноо “Радио давтамжийн зохицуулалт ба хяналт” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

2016 оны 05 дугаар сарын 16-22 өдрүүдэд БНХАУ-ын Ченгдү хотноо ОУЦХБ-ын Ази Номхон далайн сургалтын хөтөлбөрийн хүрээнд “Радио давтамжийн зохицуулалт ба хяналт” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа. Тус сургалтанд Ази номхон далайн 14 орны 45 төлөөлөгчид оролцсоны дотор ХХЗХ-ны РДЗХА-ны мэргэжилтэн Б.Амгалан, инженер Д.Санжсүрэн, М.Болдбат нар амжилттай оролцлоо.

Сургалтын хүрээнд нийт 10 сэдвээр хичээл танилцуулга хийгдсэн ба БНХАУ-ын Сичуань мужийн Хяналтын станц, хэмжүүрийн багаж үйлдвэрлэгч Huari компани дээр очиж танилцлаа. Сургалтын үеээр оролцогч улсууд өөр өөрсдийн улс орны танилцуулга хийгдсэн ба радио нэвтрүүлэгчийн эх үүсвэрийн чиглэл хайгчийн тусламжтай хайж олох зорилготой “Fox hunting” тэмцээн зохион байгуулагдаж амжилттай оролцлоо.

Дараах сэдвүүдээр сургалт явагдлаа:

  • Үндэсний спектр менежмэнт
  • RA-15, WRC-15, CPM-19 хурлуудын үр дүн
  • ITU-R SG1 болон BDT Res 9 талаарх таницуулга
  • Радио давтамжийн харилцан нөлөөлөл болон хяналт
  • Спектр менежмэнт болон хяналтын ирээдүйн чиг хандлага
  • VHF/UHF радио долгионы хяналтын сүлжээ төлөвлөлт
  • Радио тоног төхөөрөмжийн баталгаажуулалт
  • Хятадын радио нэвтрүүлэгчийн хэмжилт шалгалт
  • БНХАУ-ын спектр менежмент долгион хяналт
  • Huari компанийн үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийн талаарх танилцуулга