Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Өргөн нэвтрүүлгийн аналогиос тоонд шилжүүлэх шилжилтийн төлөвлөлт,...
Өргөн нэвтрүүлгийн аналогиос тоонд шилжүүлэх шилжилтийн төлөвлөлт, хөгжлийн үе шатууд
2013-03-18

ASO шилжилтийн төлөвлөлт

Олон улсад өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг тоон платформ руу шилжүүлж, ашиглаж байсан аналоги системийг унтраах процессыг  “Analogue Switch-Off”   (ASO)  гэж нэрлэж байгаа болно. ASO нь тийм ч амар хялбар процесс биш ба сайн төлөвлөгөөг боловсруулан, оновчтой сайн зохион байгуулж хэрэгжүүлсний  үр дүнд амжилттай хэрэгжинэ. Үндэсний ASO процессийнтөлөвлөлтийг хийхдээ дараах  үндсэн хэсгүүдийг анхаарахыг ОУЦХБ-ын зөвлөмжид заасан байна. Үүнд:

  1. ASO төлөвлөлтийн загвар эскиз гаргах: Энэхэсэгт аналогиос тоонд шилжүүлэх процессыг хэзээ, хаанаас эхлэх, энэхүү үйл ажиллагаа бүхэлдээ хир удаан үргэлжлэхийг тодорхойлно.
  2. ASOтөлөвлөлтийг  ерөнхийд нь гаргах: ASO-ын хөгжлийн 3 үндсэн үе шатанд хийх ажлын  чиглэл, түүний цар хүрээ,  гол үр дүнг агуулна.

ASO процессыг хэзээ эхлэх вэ?

Хэдийгээр ASO процессыг эхлэх хугацааг заасан тодорхой зүйл байдаггүй ч гэсэн дараах хугацааны хязгаарлалт болон бусад хүчин зүйлүүдээс хамаарч  Засгийн газрын үйл ажиллагаа ASO-г эхлүүлж идэвхжүүлж байсан олон улсын туршлага байдаг байна.  Манай орны хувьд ч гэсэн энэхүү хүчин зүйлүүд бүрдсэн байна.

  1. Зах зээлийн өрсөлдөгч нар газрын тоон телевизийн нийтийн өргөн нэвтрүүлгийн сүлжээгээр хангах үйлчилгээ, түүгээр нягтруулах сувгийн тоо, боломж, тусгай зөвшөөрөл олголтын зарчим зэрэг нь   тодорхой байхыг хүснэ. Ийм учраас Засгийн газар ASO төлөвлөлт ба Тоонтелевизийнгазрынөргөннэвтрүүлгийн(DTTB-Digital terrestrial television broadcast) үйлчилгээний тусгай зөвшөөрөл олголтыг тусгасан Үндэсний давтамж хуваарилалтын төлөвлөгөөг  гаргах хэрэгтэй болно.
  2. DTTB платформ нь зөвхөн олон нийтийн  өргөн нэвтрүүлгийг дамжуулах замаар хэсэгчлэн эхэлж болох ба зах зээлийн хэсгийнхэн аналогийг унтраахад чөлөөлөгдсөн спектрийг ашиглан явуулах үйлчилгээг сонирхоно.
  3. Хөрш орон болон олон улсад DTTB үйлчилгээг аль хэдийн эхэлсэн байж болох юм. Энэ нөхцөлд өөрийн оронд бусад орны туршлагыг нэвтрүүлэх, спектр ашиглалтын үр ашиггүй төлөвлөлтийг хийхгүй байх бүрэн  боломж бүрдэнэ.
  4. Аналоги газрын сүлжээний тоног төхөөрөмжүүд хуучирч, ашиглалтын зардал эрс нэмэгдэж эхэлсэн. Олон нийтийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний компани  илүү үйлчилгээ нэвтрүүлэх эсвэл дамжууллын өртгөө бууруулахыг хүснэ.

ASO процессыг хаанаас эхлэх вэ?


ASO процессыг хаанаас эхлэх вэ гэдэгт нөлөөлөх 3 үндсэн сонголт байгааг анхаарч, судлах хэрэгтэй гэж ОУЦХБ-аас гаргасан зөвлөмжид заасан байна.  Үүнд:

  1. Хүн ам ихтэй нутаг дэвсгэрээс эхлэх.

Герман, АНУ зэрэг өндөр хөгжилтэй зарим оронд хүн амын нягтаршил ихтэй, хэд хэдэн нэвтрүүлэгчүүд зэрэг ажилладаг томоохон хотуудаас ASO процессийг эхлүүлсэн байна. Энэ сонголтын үед олон нэвтрүүлэгчүүдийг зэрэг унтраах учир нүсэр том төлөвлөлт шаардлагагүй байдаг байна.  Гэсэн хэдий ч олон сая хүн ам сууршсан хотод тоон системийн телевизтэй болж амжаагүй олон зуун мянган айл өрхийг телевизийн нэвтрүүлэг үзэх боломжийг үгүй болгож, мэдээллээс таслагдахэрсдэл бий болгох аюултай.

  1. Хөдөөгийн хэсгээс эхлэх.

Ихэнх улс орнууд ялангуяа телевизийн газрын сүлжээтэй гүн хамааралтай орнуудад хүн амын нягтаршил багатай бүсийг сонгож ASO процессыг эхлэдэг байна.  Ингэж хийснээр туршилт олон удаа хийгдэж, их хүн ам ихтэй томоохон  хот сууринд эхлэхээс өмнө дадлага туршлагатай болно. Энэ аргыг Англи, Швед зэрэг улсууд хэрэгжүүлсэн юм.

  1. Туршилт хийсэн нутаг дэвсгэрээс эхлэх.

Франц, Испани, Итали зэрэг зарим оронд тоон телевизийн үйлчилгээг анх туршсан нутаг дэвсгэрээс ASO процессыг эхлүүлсэн ба үйлчилгээний хувьд маш урт хугацааны туршлага хуримтлуулсан үед эхэлнээрээ онцлогтой байна. Гэсэн ч олон улсын давтамж зохицуулалт хийхээс хамаарч хил орчмын бүс нутагт ASO процесс удааширах асуудал гарч байсан байна.  

ASO процесс хир удаан үргэлжлэх вэ?

Аналоги болон тоон хоёр систем зэрэгцэн орших үеийн ач тусыг үзэгч хүлээн зөвшөөрөхөд шаардагдах хугацаа нь шатчилсан арга замын гол асуудал юм.  Өөрөөр хэлбэл үзэгчид тоон системийн үйлчилгээг турших боломж, туршилт амжилтгүй болсон тохиолдолд аналоги систем платформ руу шилжих боломжоор хангагдаж чаддаг хугацаа шаардлагатай юм. Энэхүү хугацаа нь олон улсын туршлагаас харахад хэдхэн сараас олон жил хүртэл хязгаарт үргэлжилж байсан байна.  Гэхдээ энэ нь  газрын сүлжээний үзэгч өрхийн тоо, давтамжийн хүрэлцээ зэрэг боломжуудын хязгаараар тодорхойлогдоно. Практикт Засгийн газар зэрэгцэн орших үеийг хамгийн бага байхаар тогтоодог ба шилжилтийн шатчилсан арга замыг сонгосон үед хэдэн үе шаттайгаар хэрэгжүүлэх вэ гэдэг нь энэ процесс хир удаан үргэлжлэхэд нөлөөлнө.  Тухайлбал Швед улс  ASO процессыг 5 үе шаттай хэрэгжүүлсэн ба 2005 оны 9-р сараас 2007 оны 10-р сар хүртэлх хугацаанд хэрэгжүүлсэн байна. Гэтэл Англи улс ASO процессыг  14 үе шаттайгаар 2008онд эхлэж, 2012 онд хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

ASO төлөвлөлтийнхөгжлийн  үе шатууд ба  ажлын чиглэлүүд


ASO төлөвлөлт нь өөрийн хөгжлийн  үе шатуудтай байх ба тодорхой ажлын чиглэлүүдтэй байна. Ажлын цар хүрээ нь Засгийн газрын хүлээх үүрэг хариуцлагаас хамаарах ба төлөвлөлтийн ажлын чиглэлүүд нь  ASO-ийн бүтэцтэй нарийн нягт уялдаатай байна.
Манай орны хувьд бүрэн хэмжээний төлөвлөлтийн төсөлд дараах ажлын чиглэлүүд байх нь зүйтэй гэж үзэж байна. .

  1. Мэдээлэл, зар сурталчилгааны тухайд

Телевиз үзэгч нарттоон системд шилжих нь зайлшгүй болох тухай ойлголтыг сайтар өгч, шилжилтийн талаарх мэдээлэл, зөвлөлгөөгөөр хангах ба худалдааныханд техникийн зөвлөлгөөг веб сайт болон холбоо тогтоох төвөөр өгч туслалцаа үзүүлснээр тоон телевиз рүү төвөггүй шилжих замыг баталгаажуулна.

  1. Тоног төхөөрөмж үйлдвэрлэгч ба ханган нийлүүлэгчийн тухайд:

Хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмж нь хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангахуйц байх ба хэрэглэгчдэд шаардлагатай тоо хэмжээгээр, хүссэн хугацаанд хүргэх талаар анхаарч ажиллана.

  1. Сүлжээний төлөвлөлт ба шилжүүлэлт

Газрын дамжуулах сүлжээг тоонд шилжүүлэн өөрчлөх процессыг Засгийн газартай тохирсон хугацаанд багтааж хийх ажлыг төлөвлөж зохион байгуулах  ба  сүлжээний тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэгчийн хангалт, угсралтын ажлын   гүйцэтгэлийн хугацааг төлөвлөгөөний дагуу гүйцэтгүүлж хүлээн авна. Шинээр ашиглалтанд хүлээлгэн өгсөн тоон тоног төхөөрөмж нь стандартын болон  ашиглалтын шаардлагыг хангаж байна гэж үзсэн нөхцөлд ASO процессын удирдлагад мэдэгдэж  шилжилтийн үйл ажиллагааг идэвхижүүлнэ.

  1. Хэрэглэгч ба зах зээлийн хяналт

ASO процессын явцыг хянаж,  тоон технологийг нэвтрүүлсэн нутаг дэвсгэрийн хэрэглэгчдийн шилжилтийн явц, зах зээлийн судалгааг хийж, процессыг идэвхижүүлэх ба хүлээн авах тоног төхөөрөмж нийлүүлэгчдийн тээвэрлэлтийн төлөвлөлтөнд туслах, шаардлагатай нөхцөлд  мэдээлэл зар сурталчилгааны стратегийг тодорхойлно. Мөн тухайн орон нутагт шилжилтийн явцад ямар нэгэн алдаа эндэгдэл гарвал дараагийн орон нутагт давтахгүй байх ажлыг зохион байгуулна.

  1. Зохицуулалт ба тусгай зөвшөөрөл

Тоонд шилжихийн өмнө бодлого тодорхойлогч болон зохицуулагч байгууллагуудын  үйл ажиллагаа илүү идэвхитэй байх ба зохицуулагч нь  спектрийн зохицуулалт, дахин хуваарилалтыг хийж,  үйлчилгээ үзүүлэгчдийн тусгай зөвшөөрлийг шинэчилнэ.

  1. Санхүүжилт ба хүлээн авагчид туслах.

ASO процесстой холбоотой санхүүжилтийг удирдан зохион байгуулах ба хэрэглэгчдэд ямар нэгэн нөхөн төлбөр олгох, зар сурталчилгааны санхүүжилтийг хариуцан ажиллана.

ASO төлөвлөлтийн үе шатууд
Ихэнх улс оронд ASO  процессыг  3 үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

  1. Тоон системийнүйлчилгээг нэвтрүүлэх.
  2. Зэрэгцэн орших үе ба аналогийг унтраахад бэлтгэх.
  3. Аналогийг унтраах.