Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / “Байгалийн гамшиг болон иргэний онцгой байдлын үед...
“Байгалийн гамшиг болон иргэний онцгой байдлын үед ажиллах төлөвлөгөө боловсруулах” талаарх сургалт зохион байгуулагдлаа
2016-04-07
“Байгалийн гамшиг болон иргэний онцгой байдлын үед ажиллах төлөвлөгөө боловсруулах” талаарх сургалт зохион байгуулагдлаа “Байгалийн гамшиг болон иргэний онцгой байдлын үед ажиллах төлөвлөгөө боловсруулах” талаарх сургалт зохион байгуулагдлаа

      Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2016 оны 03 дугаар сарын 31-ны өдөр Нийслэлийн онцгой байдлын газартай хамтран шуудангийн үйлчилгээ эрхлэгч тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд “Байгалийн гамшиг болон иргэний онцгой байдлын үед ажиллах төлөвлөгөө боловсруулах” талаарх сургалтыг амжилттай зохион байгууллаа. 

    Сургалтын зорилго нь объектын гал түймэр, үер усны аюул, газар хөдлөлт зэрэг аливаа гамшгийн үед байгууллагын үйл ажиллагааны үүрэг хариуцлагын хуваарилалт, харилцан ажиллагааны талаарх төлөвлөгөөг хэрхэн боловсруулах, сэргээн босгох үйл ажиллагааны арга барилыг эзэмшүүлэх зэрэгт чиглэгдлээ.

     Энэхүү сургалтыг зохион байгуулснаар шуудангийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд тохиолдож болзошгүй гамшгийн үед шуудангийн үйлчилгээг тасралтгүй явуулахаас гадна болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх  “Байгалийн гамшиг болон иргэний онцгой байдлын үед ажиллах төлөвлөгөө”-тэй болох юм.​