Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Цахим орчинд хүүхдийг хамгаалахад хамтран ажиллана уу
Цахим орчинд хүүхдийг хамгаалахад хамтран ажиллана уу
2016-07-21
Цахим орчинд хүүхдийг хамгаалахад хамтран ажиллана уу Цахим орчинд хүүхдийг хамгаалахад хамтран ажиллана уу

Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас санаачилсан цахим орчинд хүүхдийг хамгаалах санаачлагыг тус хорооноос бүрэн дэмжиж www.ekids.mn веб сайт болон интернетийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагад энэ талаарх зүйл, заалтыг тусгаж, Хүүхэд хамгааллын тухай хуульд энэ талаар санал хүргүүлэн ажилласан.

Үүний дагуу Монгол Улсын их хурлын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр шинэчлэн баталсан “Хүүхэд хамгааллын тухай хууль”-ийн 8.6 “Интернетийн орчинд эрх эзэмшиж байгаа иргэн, хуулийн этгээд хүүхдэд зориулсан тусгай багцын үйлчилгээтэй байх бөгөөд үйлчилгээний гэрээ байгуулахдаа тухайн этгээдийн асран хамгаалалд 18 нас хүрээгүй хүүхэд байгаа эсэхийг заавал асууж, насанд хүрэгчдэд зориулсан тусгай сувгийн үйлчилгээг хэрэглэх эсэхийг тохиролцоно”, тус хорооноос 2013 оны 49-р тоот тогтоолоор баталсан “Интернетийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийн нөхцөл шаардлагын 5.2  “Хүүхэд хамгааллын тухай хуулийн 8.6-д заасны дагуу интернетийн бүх төрлийн үйлчилгээ эрхлэгч нь хэрэглэгчид зориулж насанд хүрэгчдэд зориулсан контент (+18) руу хандах хандалтыг хязгаарлах (систем эсвэл програм хангамжийн) үйлчилгээтэй байна. Энэ үйлчилгээг хэрэглэгчийн гэрээ болон байгууллагын веб сайтаар дамжуулан иргэдэд санал болгож, мэдээлнэ” гэж тус тус заасан.

Өнгөрсөн хугацаанд тус хорооноос нөхцөл шаардлагын дээрх заалтуудыг хэрэгжүүлэх, хялбар техникийн шийдлийг боловсруулах зорилгоор үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй хамтарч ажлын хэсгийг байгуулж техникийн гарын авлага, зөвлөмжийг боловсруулж нийт үйлчилгээ эрхлэгчдэд  удаа дараа хүргүүлсэн боловч нөхцөл шаардлагын хэрэгжилт дараах байдалтай байна. Үүнд:

  1. Улаанбаатар хотод өрхийн интернетийн үйлчилгээ эрхлэгчид

Компани

Веб сайт

Тайлбар

1

Мобинет ХХК

www.mobicom.mn

www.customer.mobinet.mn сайтад бүртгүүлж хэрэглэгч үйлчилгээг идэвхжүүлэн ажиллах боломжтой.

2

Скаймедиа корпораци ХХК

www.skymedia.mn

Хэрэглэгчийн гэрээ болон веб сайтаар дамжуулан хэрэглэгчдэд мэдээлэл өгч ажиллаж байна.

3

Ёкокунанет ХХК

www.yokozunanet.mn

Хэрэглэгчийн гэрээ болон веб сайтаар дамжуулан хэрэглэгчдэд мэдээлэл өгч ажиллаж байна.

4

Юнивишн ХХК

www.unitel.mn

www.unitel.mn веб сайтад бүргүүлж хэрэглэгч үйлчилгээг идэвхжүүлэн ажиллах боломжтой.

5

Эс Ти Экс Ситинет ХХК

www.citinet.mn

Хэрэглэгчийн гэрээ болон веб сайтаар дамжуулан хэрэглэгчдэд мэдээлэл өгч ажиллаж байна.

6

Эйч Эн Ай ХХК

www.homenet.mn

Хэрэглэгчийн гэрээ болон веб сайтаар дамжуулан хэрэглэгчдэд мэдээлэл өгч ажиллаж байна.

7

Топнет ХХК

www.topnet.mn

Хэрэглэгчийн гэрээ болон веб сайтаар дамжуулан хэрэглэгчдэд мэдээлэл өгч ажиллаж байна.

8

Сансар интернет ХХК

www.sansar.mn

Хэрэглэгчийн гэрээ болон веб сайтаар дамжуулан хэрэглэгчдэд мэдээлэл өгч ажиллаж байна.

9

Кевико ХХК

www.kewiko.mn

Байгууллагын веб сайтаар дамжуулан програм хангамж санал болгодог. Програмын гарын авлага танилцуулгы мэдээллийг веб сайтар байршуулсан.

10

Улуснет ХХК

www.mobicom.mn

www.customer.ulusnet.mn сайтад бүртгүүлж хэрэглэгч үйлчилгээг идэвхжүүлэн ажиллах боломжтой.

11

МЦХ ХК

www.telecommongolia.mn

Хэрэглэгчийн гэрээ болон веб сайтаар дамжуулан хэрэглэгчдэд мэдээлэл өгч ажиллаж байна.

“Бусад интернетийн  үйлчилгээ эрхлэгчид нь өрхөд үйлчилгээ үзүүлдэггүй бөгөөд тухайн албан байгууллага насан хүрэгчдэд зориулсан контентийг хязгаарласан интернетийн үйлчилгээ хүргэх боломжтой.  

2. Орон нутаг дах интернетийн үйлчилгээ эрхлэгчид:

Компани

Веб сайт

Тайлбар

1

Нурнет ХХК

www.nurnet.mn

Байгууллагын веб сайтаар дамжуулан програм хангамж санал болгодог. Програмын гарын авлага танилцуулгы мэдээллийг веб сайтар байршуулсан

2

Цахим төгс хурд ХХК

-

Насанд хүрэгчдэд зориулсан контентийг хязгаарласан

3

Дорноднэт ХХК

-

Насанд хүрэгчдэд зориулсан контентийг хязгаарласан

4

Актив холболт ХХК

-

Хэрэглэгчийн гэрээгээр дамжуулан мэдээлэл өгч ажиллаж байна.

5

Лимон софт

-

 

 

 

Нөхцөл шаардлагыг биелүүлж ажиллаагүй учраас 2016 оны 07 дугаар сарын 07-ын өдрийн тус хорооны хуралдаанаас “Интернетийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийг 2 сарын хугацаанд түдгэлзүүлсэн.

Эдгээр газрууд нь заасан хугацаанд  нөхцөл шаардлага болон гэрээгээр хүлээсэн үүргээ  биелүүлж ажиллаагүй тохиолдолд Харилцаа холбооны тухай хуулийн  9.1.2-т “Харилцаа холбооны талаар баримталж буй бодлогын хүрээнд хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, түүнийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт тавих, гэрээ байгуулах” гэж заасны дагуу дараа дараагийн арга хэмжээг авч ажиллах болно.

6

Талын технологи ХХК

-

7

Их Зэст хөгжил ХХК

-

8

Актив холболт ХХК

-

9

Шидэт долгион ХХК

-

10

Тариатын эхэн ХХК

-

11

Гоц медиа групп ХХК ХХК

-

12

Нарлаг шанд сүлжээ ХХК

-

13

Түмт шанд ХХК

-