Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / “Өргөн нэвтрүүлгийн контентийн хөгжил” чуулга амжилттай зохион...
“Өргөн нэвтрүүлгийн контентийн хөгжил” чуулга амжилттай зохион байгуулагдлаа
2016-03-23
“Өргөн нэвтрүүлгийн контентийн хөгжил” чуулга амжилттай зохион байгуулагдлаа “Өргөн нэвтрүүлгийн контентийн хөгжил” чуулга  амжилттай зохион байгуулагдлаа

Өргөн нэвтрүүлгийн контентийн хөгжил чуулга

амжилттай зохион байгуулагдлаа

 

Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Өргөн нэвтрүүлгийн контентийн хөгжил чуулга, Тоон телевизийн студи болон дууны гаралтын чанарыг сайжруулах сургалт семинар зохион байгуулаа.

Тус чуулганд Монголын өргөн нэвтрүүлгийн 200 гаруй контент бүтээгчид оролцож санал бодлоо хуваалцаж хэлэлцүүлэг хийлээ.

Чуулганд Солонгосын тэргүүлэх “KBS”, “MBC”, “EBS” телевизүүдийн төлөөлөл ирж контентийн тал талын чиглэлээр мэдээлэл өгч санал солилцлоо. Илтгэлээс дурьдвал “KBS” олон нийтийн телевизийн контентийн асуудал хариуцсан газрын дарга Пак Санг Мин Солонгосын мэдээний стандарт ямар байдаг, үзэгч олноос далд байдаг мэдээний алба хэрхэн ажилладаг, сэтгүүлчийн ёс зүйн талаар, “MBC” телевизийн ахлах продюсер Ким Гын Хун Солонгосын олон ангит киноны санхүүжилт, орлог зарлага болон контент хэрхэн түгээдэг талаар мөн CISAC, Олон улсын зохиогчийн эрхийн хамтын удирдлагын байгууллагын Ази Номхон далайн бүсийн захирал Н.Ж.Бэнжамин зохиогчийн эрхийн асуудал болон өргөн нэвтрүүлгийн чиг хандлагын талаар илтгэл тавьж олон улсын шилдэг туршлагуудыг давхар танилцууллаа.

Энэхүү чуулганы хүрээнд дотоод гадаадын мэргэжилтнүүд санал бодлоо солилцож хэлэлцүүлгийн хүрээнд дараах асуудлуудыг хэлэлцэв.

Үүнд:

  • Хууль эрх зүйн хүрээг шинэчилж сайжруулах, төрөөс бодлогыг бий болгох
  • Боловсон хүчин бий болгох дэд бүтцийг төрөөс бий болгох
  • Оюуны өмчийн зохицуулалтыг сайжруулах
  • Стандарт бий болгох
  • Контентийг төрөлжүүлэх
  • Соён гэгээрүүлэх контентийг хэн хэрхэн хүлээж авах талаас харгалзан контент үйлдвэрлэх

“Өргөн нэвтрүүлгийн контентийн хөгжил” чуулга нь контент үйлдвэрлэгч түгээгчдэд өргөн хүрээний мэдээ мэдээлэлийг солилцох, олон улсын стандарттай танилцах боломжийг бүрдүүлсэн том хэмжээний чуулга болон өндөрлөлөө.

Сэдэв

Илтгэгч

1

Контент үйлдвэрлэгчийн сорилт ба шийдэл

"О" телевизийн захирал О.БатОргил

2

MBC кино контент бүтээх процесс

“MBC” телевизийн Ахлах продюсер, Глобал Драм продакшн Ким Гын Хун

3

Контентийг олон улсын зах зээлд гаргах

“Bloomsbery” компаний дэд захирал Ли Жэ Хёг

4

Өргөн нэвтрүүлэг ба зохиогчийн эрх

Н.Ж.Бэнжамин

5

Спортын контент

Н.Наранбат

6

Блүүмбэрг медиа-гийн редакцийн стандарт

Блумберг ТВ Монгол продюсер Ник Эдуардс

7

Контент бүтээх үндсэн элементүүд

“EBS” телевизийн ахлах продюсер О Хан Сэм

8

Телевиз үзэгчдийн зан төлөвийн байдал

“ Максима медиа” гийн Гүйцэтгэх захирал О.Гомбожав

9

KBS телевизийн мэдээний стандарт

Sangmin Park

10

Контент ба бизнес

Интернэт маркетингийн "Баяр Агентлаг"ийн захирал С.Баярсайхан

11

CJ E&M ХХК Телевизийн контентийн хөгжил

“CJ E&M” ХХКийн Контент хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Спенсер Томас