Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн зохиогчийн эрхийн зохицуулалтын...
“Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн зохиогчийн эрхийн зохицуулалтын асуудал” семинар зохион байгуулагдана
2016-02-18
“Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн зохиогчийн эрхийн зохицуулалтын асуудал” семинар зохион байгуулагдана “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн зохиогчийн эрхийн зохицуулалтын асуудал” семинар зохион байгуулагдана

Харилцаа холбооны зохицуулах хорооноос өргөн нэвтрүүлгийн бүх үйлчилгээ эрхлэгчдэдээ (телевиз, суваг, радио, олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид) зориулан оюуны өмчийн талаар хэлэлцэх тусгайлсан нэг өдрийн семинарыг  2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Чингис зочид буудлын хурлын танхимд зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Тус семинарт оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн болон төрийн бус байгууллагууд, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нэг дор цугларан өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхэд оюуны өмчийн асуудлаар тулгарч байгаа бэрхшээл, асуудлаа хэлэлцэх, харилцан санал солилцох бололцоог олгож байна.

Иймд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид та бүхэн семинарт идэвхтэй оролцохыг урьж байна.