Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Тусгай зөвшөөрөл, бүртгэлийн гэрчилгээ, эрхийн бичигтэй холбоотой...
Тусгай зөвшөөрөл, бүртгэлийн гэрчилгээ, эрхийн бичигтэй холбоотой хүсэлтийг түр хүлээж авахгүй тухай
2013-04-11

Засгийн газраас бүх төрлийн тусгай зөвшөөрлийн тоог зохистой хэмжээнд хүртэл бууруулах талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол улсын Ерөнхий сайдын 2012 оны 16 дугаар захирамжаар байгуулан судалгаа, дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулж байгаатай холбогдуулан тусгай зөвшөөрөл олгох ажиллагааг түр зогсоосон тул тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээний хүчинтэй хугацааг сунгах, хүчингүй болгохоос бусад хүсэлтийг 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн хүлээж авахгүй болохыг мэдэгдэж байна.

Тусгай зөвшөөрөл, бүртгэлийн гэрчилгээ, эрхийн бичиг шинээр авах болон өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх хугацааг тодорхой болмогц ХХЗХ-ны www.crc.gov.mn цахим хуудсаар мэдээлэх болно.

Иймд дээрхи цахим хуудаснаас мэдээллийг шалгаж манайд хандана уу.