Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Орон нутгийн төлөөлөгчдөд сургалт, семинар зохион байгуулав
Орон нутгийн төлөөлөгчдөд сургалт, семинар зохион байгуулав
2016-02-08
Орон нутгийн төлөөлөгчдөд сургалт, семинар зохион байгуулав Орон нутгийн төлөөлөгчдөд сургалт, семинар зохион байгуулав

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл, Увс, Хэнтий, Баян-Өлгий, Ховд аймгуудад томилон ажиллуулж байгаа орон нутгийн төлөөлөгч нарт зориулсан сургалт, семинарыг зохион байгуулав.

Тус хороо нь “Харилцаа холбооны тухай хууль”, “Радио долгионы тухай хууль”, “Шуудангийн тухай хууль”, тогтоомжид заасан чиг үүрэг, бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн тулд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тоо, хүн амын нягтаршил, газар нутгийн байршил зэргээс хамааруулан тодорхой тооны аймгуудад өөрийн орон нутаг дахь  төлөөлөгчдийг томилон ажилуулж байна. Үүнд: Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл, Увс, Хэнтий, Баян-Өлгий, Ховд аймаг зэрэг болно.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос харилцаа холбооны салбарын үйл ажиллагаатай холбогдсон хууль эрх зүйн акт, зохицуулалтын журмыг боловсруулах,  хэрэгжилтэд хяналт тавьж,  ялангуяа хөдөө орон нутагт үйлчилгээ явуулж буй иргэн, байгууллага, ААН-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, шударга өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэх, хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах, зохицуулах хорооноос гаргаж буй зохицуулалтын баримт бичиг, холбогдох шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх, тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг авахаар хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгөх, мэдээллийг шуурхай хүргэх чиглэлээр энэхүү сургалт, семинар зохион байгуулсан нь чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Тус сургалт семинарын хөтөлбөр, илтгэлүүд

Зохион байгуулалтын арга хэмжээ

Хугацаа

Холбогдох алба, мэргэжилтэн

1

Бүртгэл

09:00-09:15

Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба

2

Нээлт

09:15-09:30

Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба

 

3

 

Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлагын биелэлтийг шалгах

09:30-10:00

Зохицуулалтын албаны

Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Н.Тогтохсүрэн

Зохицуулалтын албаны

Цахилгаан холбооны зохицуулалт, дугаарлалт хариуцсан мэргэжилтэн Г.Мөрөн

4

Интернэтийн мониторингийн төслийн талаарх танилцуулга

10:00-10:20

Зохицуулалтын албаны

Ахлах мэргэжилтэн бөгөөд тусгай зөвшөөрлийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Х.Нинжболор

Зохицуулалтын албаны

Интернетийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Алтангэрэл

5

Цайны завсарлага

10:20-10:30

 

6

Орон нутгийн үйлчилгээ эрхлэгчдээс статистик тайлан мэдээллийг гаргуулах, түүнийг хэрхэн бөглөн ирүүлэх талаарх танилцуулга

10:30-11:00

Зах зээл, үнэ тарифын алба

Зах зээлийн дүн шинжилгээний мэргэжилтэн Н.Цэнд-Аюуш

7

“Мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний чанарыг хянах” журмын нэмэлт өөрчлөлтийн талаарх танилцуулга

11:00-11:30

Шуудангийн албаны дарга С. Мөнх-Эрдэнэ

8

“Бүсчлэлийн код болон шуудангийн нэгдсэн кодыг оноох, мэдээллийн санг бүрдүүлэх” журмын нэмэлт өөрчлөлтийн талаар, Бүсчлэлийн код болон шуудангийн нэгдсэн кодын талаарх танилцуулга

 

 

 

 

 

 

11:30-11:50

Шуудангийн албаны мэргэжилтэн М.Алтангэрэл

9

Үдийн хоол

12.00-13.30

 

10

Радио долгионы тухай хууль, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхцөл шаардлага

13:30-13:50

Радио давтамж, зохицуулалт, хяналтын алба Ахлах инженер Ч.Энхболд

11

Хэмжүүрийн багаж хэрэгсэл ашиглах, тохируулга

13:50-14:10

Радио давтамж, зохицуулалт, хяналтын албаны Ахлах инженер Ч.Энхболд

12

Радио долгионы хэмжилт шалгалт хийх, тайлан бичиж ирүүлэх талаар танилцуулах үүрэг даалгавар өгөх

14:10-14:25

Радио давтамж, зохицуулалт, хяналтын албаны Ахлах инженер Ч.Энхболд

13

Цайны завсарлага

14:25-14:30

 

14

Хуулийн номны талаар, Хөрөнгө Орлогын Мэдүүлэг бөглөх, Ёс зүйн дүрэм зэрэг журмуудын талаарх танилцуулга

14:30-14:50

Эрх зүй, мэдээлэл, захиргааны албаны дарга Г.Оюунцэцэг

Эрх зүй, мэдээлэл, захиргааны албаны

Гэрээ, эрх зүйн мэргэжилтэн Т.Ууганбат

15

Хөлсөөр ажиллах гэрээ, ажлын төлөвлөгөөний талаар

14:50-15:10

Эрх зүй, мэдээлэл, захиргааны албаны

Гэрээ, эрх зүйн мэргэжилтэн Т.Ууганбат,

Хүний нөөцийн мэргэжилтэн Г.Ганчимэг

16

Орон Нутгийн Төлөөлөгчдийн санал, асуулт хариулт, тайлан

15:10-15:30

Эрх зүй, мэдээлэл, захиргааны албаны дарга Г.Оюунцэцэг, ахлах мэргэжилтэн

 Хүний нөөцийн мэргэжилтэн Г.Ганчимэг, Гэрээ, эрх зүйн мэргэжилтэн Т.Ууганбат

 

Хаалт

 

Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба

2015 онд ажил, үүргээ амжилттай биелүүлсэн Увс аймгийн орон нутгийн төлөөлөгч Ц.Буджавыг тус хорооны “Баярын бичиг”-ээр шагнаж урамшуулав Давтамжийн хэмжүүрийн багажийн сургалт, танилцуулга хийв.