Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Cонгон шалгаруулалтын урилга
Cонгон шалгаруулалтын урилга
2016-01-25
Cонгон шалгаруулалтын урилга Cонгон шалгаруулалтын урилга

Огноо: 2016.01.22

Сонгон шалгаруулалтын дугаар:    XXЗХ/ТРӨН/2016

Сонгон шалгаруулалтын нэр: Улаанбаатар хотод Тоон радио өргөн нэвтрүүлгийн (DAB+) олон сувгийг дамжуулан хүргэх үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын урилга.

Улаанбаатар хотод Тоон радио өргөн нэвтрүүлгийн (DAB+) олон сувгийг дамжуулан хүргэх үйлчилгээг  хүргэх зорилготой юм.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь дор дурдсан нөхцөлтэйгөөр тусгай зөвшөөрөл эзэмшигчийг сонгох шалгаруулалтад оролцохыг урьж байна.                                                          

Үйлчилгээний төрөл

Ашиглах зурвас

Олгох эрхийн тоо

1

Улаанбаатар хотод Тоон радио өргөн  нэвтрүүлгийн (DAB+) олон сувгийг дамжуулан хүргэх үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт

174.160-175.696МГц (Зурвасын өргөн нь 1.536 МГц)

1

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн этгээд сонгон шалгаруулалтын баримт бичгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50,000 төгрөгөөр худалдан авах ба үнийг Голомт Банкны 1102626829 тоот дансанд шилжүүлнэ.

Сонгон шалгаруулалтыг 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл зарлаж байна. Сонгон шалгаруулалтад ирүүлэх төслийг 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 12 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлнэ.

Сонгон шалгаруулалтад оролцогч этгээд зөвхөн нэг сонгон шалгаруулалтын төслийг ирүүлнэ.  

Сонирхсон этгээд сонгон шалгаруулалттай холбоотой бусад мэдээллийг мөн доорх хаягаар авч болно.

Хаяг:                           Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

                                    Радио давтамж, зохицуулалт, хяналтын алба, Ч.Тэрбиш

                                    Метро бизнес төв, 5-р давхар, Д.Сүхбаатарын гудамж -13

                        Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот 14201, Монгол Улс.

Утас:                           304258, 304257 Факс: 327720

Веб хуудас:                www.crc.gov.mn

Цахим шуудан:          info@crc.gov.mn