Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / “Кабель, шугамын угсралт суурилуулалтын орчин үеийн шийдлүүд”...
“Кабель, шугамын угсралт суурилуулалтын орчин үеийн шийдлүүд” сургалт амжилттай зохион байгуулагдлаа
2016-01-18
“Кабель, шугамын угсралт суурилуулалтын орчин үеийн шийдлүүд” сургалт амжилттай зохион байгуулагдлаа “Кабель, шугамын угсралт суурилуулалтын орчин үеийн шийдлүүд” сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Арвис Системс” ХХК, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК болон АНУ-ын “TE Connectivity” компанитай хамтран кабель шугамын угсралт суурилуулалтын орчин үеийн шийдлийн талаарх сургалтыг 2016 оны 01 сарын 08-ны өдөр Мэдээлэл холбооны сүлжээ компанийн хурлын танхимд амжилттай зохион байгууллаа. Тус семинарт АНУ-ын “TE Connectivity” компанийн талбайн программын ахлах инженер, техникийн ахлах менежер нар орчин үеийн кабель, шугамын угсралт, суурилуулалтын талаар сонирхолтой илтгэл тавьсан.

Уг сургалтанд  “Мэдээлэл Холбооны Сүлжээ” ХХК, “Монкабель системс” ХХК, “МЦХ” ХК, Мэдээлэл, холбоо технологийн сургууль, “Скайнэтворкс” ХХК, “Мобиком корпораци” ХХК, “Ай-Ти-Зон” ХХК, “Оюу толгой” ХХК зэрэг арав гаруй мэргэжлийн байгууллагийн нийт 106 мэргэжилтэн, инженер, техникийн ажилчид хамрагдаж, илтгэгчдээс сонирхсон чиглэлээр харилцан санал солилцлоо.

Сургалтын үеэр танилцуулагдсан илтгэлүүдийг дараах холбоосоор орж сонирхоно уу. Үүнд:

  1. Орчин үеийн кабель суурилуулалтын  стандарт, оффисын барилгуудын шийдлүүд
  2. Орчин үеийн кабель суурилуулалтын  стандарт, дата төвийн  шийдлүүд
  3. OSP бүтэц, олон улсын стандарт
  4. OSP-н уламжлалт бүтээгдэхүүнүүд, сүлжээн дэх үүргүүд

Илтгэл татаж авах