Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос “Арвис Системс” ХХК, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК болон АНУ-ын “TE Connectivity” компанитай хамтран кабель шугамын угсралт суурилуулалтын орчин үеийн шийдлийн талаарх сургалтыг 2016 оны 01 сарын 08-ны өдөр Мэдээлэл холбооны сүлжээ компанийн хурлын танхимд зохион байгуулна.
“Кабель, шугамын угсралт суурилуулалтын орчин үеийн шийдлүүд” сургалтын хөтөлбөр
2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр, Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК, Хурлын заал
Цаг | Мин | Сэдэв | Илтгэгч |
13:30 - 14:00 | 15 | Бүртгэл | - |
14:00 - 14:10 | 15 | Нээлтийн үг |
Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны Зохицуулалтын Албаны Дарга Л.Гантулга |
14:10 - 14:55 | 45 |
Орчин үеийн кабел суурилуулалтын стандарт, оффисын барилгуудын шийдлүүд |
Daniel Xu, TE Connectivity компанийн техникийн ахлах менежер |
5 | Монгол тайлбар | ||
15.00 - 15.45 | 45 |
Орчин үеийн кабел суурилуулалтын стандарт, дата төвийн шийдлүүд |
Daniel Xu, TE Connectivity компанийн техникийн ахлах менежер |
5 | Монгол тайлбар | ||
15.50 - 16.05 | 15 | Цайны завсарлага | |
16.05 - 16.50 | 45 | OSP бүтэц, олон улсын стандарт |
Allen Sun, TE Connectivity компанийн Талбайн Программын Ахлах Инженер |
5 | Монгол тайлбар | ||
16.55 - 17.40 | 45 |
OSP-н уламжлалт бүтээгдэхүүнүүд, сүлжээн дэх үүргүүд |
Allen Sun, TE Connectivity компанийн Талбайн Программын Ахлах Инженер |
5 | Монгол тайлбар | ||
17.50 - 18.05 | 15 | Асуулт Хариулт | Бүх оролцогчид |
18.05 - 18.10 | 5 | Хаалт | |
Модератор: Б.Жаргал, Худалдаа Хариуцсан Захирал, Арвис Системс ХХК |
Илтгэгчдийн товч намтар | |
|
Allen Sun. TE Connectivity BNS компанид талбайн программын ахлах инженер. Харилцаа холбооны салбарт OSP, CO програмууд дээр голлон анхаарлаа хандуулж ажилдаг. Сүлжээний загварчлал, суурилуулалт болон туршилтын чиглэлээр 10 гаруй жилийн инженерийн туршлагатай. Тэрээр Хятад улсын CDMA, GSM TD-LITE болон FTXX гэсэн сүлжээний хувслын үйл явцад гар бие оролцсон. |
TE Connectivity BNS компанийн техникийн ахлах менежерийн Daniel Xu олон төрлийн салбарт интерпрайз түвшний системийн програмчлалыг хариуцан ажилладаг. Тэрээр АСТ-н итгэмжлэгдсэн багш бөгөөд ухаалаг кабелийн системийн удирдлагын сургалтын ахлах лектороор Их Газрын Хятадын бүс нутгийн харьяаны үйлчлүүлэгч, албан ёсны төлөөлөгч, ND&I (Network Design & installer-Сүлжээ загварчлал болон Суурилуулалт) нарт үйлчилгээ үзүүлдэг. Даниел нь кабелийн системийн загвар зохиох, суурилуулах, шалган турших тал дээр олон жилийн туршлагатай. Тэрээр CNPC Data Center, ICBC Data Center, BOC Data Center, Sohu Data Center, Sina Data Center, Ministry of Environment Compliance Center (Beijing) гэх мэт олон салбарын нэгжүүдэд томоохон хэмжээний кабелжуулах төслийн загвар боловсруулах, систем суурилуулах, турших ажлыг хийсэн байна |