Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Харилцаа холбооны зохицуулах хороо НҮБ-ын Хүүхдийн сантай...
Харилцаа холбооны зохицуулах хороо НҮБ-ын Хүүхдийн сантай Цахим орчинд хүүхдийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо
2015-12-21
Харилцаа холбооны зохицуулах хороо НҮБ-ын Хүүхдийн сантай Цахим орчинд хүүхдийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо Харилцаа холбооны зохицуулах хороо НҮБ-ын Хүүхдийн сантай Цахим орчинд хүүхдийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо
Харилцаа холбооны зохицуулах хорооноос НҮБ-ын хүүхдийн сантай хамтын ажиллагаагаа өргөжүүлж цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр хамтран  ажиллахаар боллоо. Уг ажлын эхлэл болгож  2016 оны 1 дүгээр улиралд  салбар дундын өндөр хэмжээний хэлэлцүүлгийг Монгол Улсад хамтран зохион байгууллахаар боллоо.

Уг хэлэлцүүлэгт НҮБ-ын Хүүхдийн сангийн Ази, Номхон далайн бүсийн байгууллагын зөвлөх Афрооз Кавианы Жонсон болон төрийн байгууллага, үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчид, телевиз, кабелийн суваг, интернетийн үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл оролцож цаашид цахим орчинд хүүхдийг хэрхэн хамгаалах талаар санал бодлоо солилцоно.

Мөн Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангийн 2017-2021 оны хооронд хамтран  хэрэгжүүлэх хөтөлбөрт тусгах үр дүнгийн болон зорилтуудыг танилцуулан санал авах хэлэлцүүлэг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр болж тус хорооноос оролцож саналаа хүргүүллээ.