Харилцаа холбооны зохицуулах хороо нь Монгол Улсын харилцаа холбооны салбарт мөрдөх стандарт, баримт бичгийн агуулга, боловсруулалтын чанарын шаардлагыг хангах, шинжлэх ухаан техникийн судалгаа шинжилгээний үр өгөөжийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, зөвлөх, стандартын техникийн хороогоор хэлэлцүүлэхэд шүүмж, дүгнэлт гаргахтай холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад салбарын эрдэмтэд, судлаачдын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2016 онд “Шинжлэх ухаан техникийн зөвлөл”-ийг байгуулахаар төлөвлөж байгаа болно.
Уг зөвлөлд гишүүнээр элсэх сонирхолтой дараах шаардлагыг хангасан хувь хүнийг холбогдох мэдээллээ tuyajargal@crc.gov.mn хаягаар ирүүлэн нэрээ дэвшүүлэхийг урьж байна.
Тавигдах шаардлага:
- Харилцаа холбооны чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй
- 5-аас доошгүй жил ажилласан, тухайн чиглэлээр мэргэшсэн байх
- Урд өмнө судалгаа шинжилгээний ажил хийж байсан туршлагатай
- Байгууллагын үйл ажиллагаанд хараат бус (ямар нэг ашиг сонирхлын зөрчилгүй) бие даасан дүн шинжилгээ хийн, үнэлгээ өгөх чадвартай байх
- Бие даан болон багаар ажиллах чадвартай
- Хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт өндөр байх