Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / “ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАЛТ – 2015” дугуй ширээний...
“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАЛТ – 2015” дугуй ширээний ярилцлага болно
2015-11-25
“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАЛТ – 2015” дугуй ширээний ярилцлага болно “ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАЛТ – 2015” дугуй ширээний ярилцлага болно

Харилцаа холбооны зохицуулах хорооноос  “ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАЛТ – 2015” дугуй ширээний ярилцлагыг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулна. Тус хорооноос жил бүр зохион байгуулагддаг бүсийн семинарыг энэ жилийн хувьд mтелевизийн өргөн нэвтрүүлгийн тоон системд шилжихтэй  холбогдуулан 2015 оны дөрөвдүгээр сард Улаанбаатар хотод, мөн зургадугаар сард Сүхбаатар аймагт тус тус зохион байгуулан үйлчилгээ эрхлэгчдэд тараах материал, үйл ажиллагааны мэдээлэл бүхий сэтгүүлийг хүргэж, олон нийтэд мэдээлж ажилласан юм. Салбарт үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, компаниудын төлөөллийг оролцуулах “Харилцаа холбооны зохицуулалт-2015” дугуй ширээний ярилцлагаар тулгамдаж буй зарим гол асуудлуудаар хэлэлцүүлэг өрнүүлж, салбарын тэргүүлэгчид, давамгайлагчаар тодорхойлогдсон компаниудын төлөөллөөс тус хорооны үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар саналыг сонсон цаашдын стратеги, төлөвлөгөө, үйл ажиллагаандаа тусган ажиллахыг зорьж байгаа билээ. Мөн энэхүү дугуй ширээний уулзалтыг тус хороо үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаа ажлуудын нэг болно. 

Хөтөлбөрийг эндээс харна уу