Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Зохицуулалт ба хяналтын үйл ажиллагааны талаар үйлчилгээ...
Зохицуулалт ба хяналтын үйл ажиллагааны талаар үйлчилгээ эрхлэгчдээс авсан асуулгын дүн
2015-11-14
Зохицуулалт ба хяналтын үйл ажиллагааны талаар үйлчилгээ эрхлэгчдээс авсан асуулгын дүн Зохицуулалт ба хяналтын  үйл ажиллагааны талаар үйлчилгээ эрхлэгчдээс авсан  асуулгын дүн

Тус хорооноос хийж буй зохицуулалтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар үйлчилгээ эрхлэгчдээс авсан  асуулгын дүнгээс харахад зохицуулалтыг хэрэгжүүлэх  хяналт шалгалтыг төлөвлөлттэй, зорилгодоо нийцсэн, үр дүн нь тодорхой гарах, хэт нүсэр бус хийж байх талаар дараах зөв зүйтэй саналуудыг өгсөн байна.

А   Шалгалтын талаарх ерөнхий  асуулгын дүн    
  1. Шалгалтын үр дүнд гаргаж буй зохицуулалтын шийдвэрүүд   хараат бус (83.8%)   хараат (16.2%)    
  2. Шалгалтаар  илэрсэн зөрчлүүдийг арилгах, залруулах арга хэмжээ хангалттай  (64.7%) хуулийг сайжруулах (15.97%) хангалтгүй (10.08%)    
  3.   Шалгалтын давтамж   тодорхойгүй (69. 09%)   хэт ойр (20.91%)   хэт цөөн (10.00%)  
  4. Шалгалт хийсэн ажилтны чадавхи     хангалттай  (70.59% )     чадавхийг нэмэгдүүлэх (23.53%)     хангалтгүй (5.88%)  
5. Мэргэжил арга зүйн зөвлөгөө хангалттай  (57.14%) сайжруулах (33.04%) хангалтгүй (16.07%)  
  6. Шалгалтын агуулга, шаардлагууд   хуульд нийцсэн (94.74%) үгүй (5.26%)    
  7. Хэмжүүрийн багаж , тоног төхөөрөмж хангалттай    (76.92%)   хангалтгүй   (11.97%) сайжруулах   (11.11%)  
  8. Хяналт, шалгалтын арга, хэлбэр   хангалттай  (68.70%) сайжруулах (20.00%) хангалтгүй (11.30%)    
  9. Цаашид шалгалтын  ямар хэлбэр нь  илүү үр дүнтэй төлөвлөгөөт (71.79%) байнгын хяналт, мониторинг (17.95%)   төлөвлөгөөт бус (6.84%)  
  10. Зохицуулалтыг хэрэгжүүлэхээр хийж буй хяналт, шалгалт үр дүн нь тодорхойгүй (54.37%) зорилгоосоо илүү өргөн хүрээтэй (27.18%) хэт нүсэр (13.59%) дарамт учруулдаг (4.85%)
  11. дотоод хяналтын тогтолцоотой эсэх    тийм   (100.00%) тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаанд дотоод хяналтыг тогтмол хийдэг (28.57%) тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаанд дотоод хяналтыг төлөвлөж хийдэг (35.24%) хааяа (20.00%)
Б Шалгалтын чиглэл
  1. Зохицуулалтын бодлогыг маш ойлгомжтой, тодорхой болгох шаардлагатай (82.30%)   шаардлагагүй (17.70%)    
  2. Зах зээлийн давамгайлагч бус этгээд ийн гаргасан өрсөлдөөнд харш, хууль бус үйлдэлд  ногдуулж буй хориг, шийтгэвэр хуулийг сайжруулах (64.76%) огт байхгүй (35.24%) хуульчлах (13.56%)  
  3. Сүлжээний дэд бүтцийн (оршиж буй байршлаар) хамтран  ашиглах зохицуулалт илүү тодорхой болгох (44.92%) гэрээгээр зохицуулах (41.53%) хуульчлах (13.56%)  
  4. Радио давтамжийн хяналт, зохицуулалт хангалттай (52.17%) сайжруулах шаардлагатай   (39.13%)   хангалтгүй (8.70%)  
  5. Харилцаа холбооны техник тоног төхөөрөмжинд тавих стандарт, нөхцөл шаардлагын хэрэгжилт хангалттай (60.68%) сайжруулах шаардлагатай   (26.50%)   хангалтгүй (12.82%)  
  6. Сүлжээний аюулгүй байдлыг хангуулах зохицуулалт хангалттай (50.44%) сайжруулах шаардлагатай (27.43%)   хангалтгүй (22.12%)  
  7. Харилцан холболтын  зохицуулалт хангалттай (65.45%) сайжруулах шаардлагатай (20.91%) хангалтгүй (13.64%)  
  8. Стандартын хэрэгжилт хангалттай (70.18%) сайжруулах шаардлагатай (14.91%)   хангалтгүй (14.91%)    
  9. Зохицуулах хороо, хууль, тогтоомж, хуулиар олгогдсон  бүрэн эрхээ  хэрэгжүүлж буй байдал хангалттай (71.19%) хангалтгүй (16.95%)    хуулийг сайжруулах (5.93%) эрх мэдлээ хэтрүүлэн хэрэгжүүлдэг (5.93%)  
  10. Зохицуулалтын үйл ажиллагааны ил тод байдал хангалттай (56.78%) ил тод байдлаа нэмэгдүүлэх  (24.58%)   хангалтгүй (18.64%)  
  11. Зохицуулалтын үйл ажиллагаан дахь олон нийтийн оролцоо хангалтгүй (49.55%)     хангалттай (35.14%) нэмэгдүүлэх шаардлагатай  (15.32%)    

Дэлхийн Худалдааны Байгууллагаас харилцаа холбооны зохицуулагчдад тавьсан шалгууруудын дагуу хийж буй зохицуулалтыг цэгнэж  үзвэл нийт 6 шалгуур үзүүлэлтээс  5 шалгуураар зохицуулалтыг тус хороо тодорхой хэмжээнд хийж байгаа гэж болохоор байна. Үүнд бүх нийтийн үүрэгт үйлчилгээ нь Засгийн газрын тухай сангийн тухай хууль болон холбогдох бусад  хуулийн дагуу төрийн агентлагт хамаарах болсонтой холбоотой болно.

ДХБ-аас харилцаа холбооны зохицуулагчдад тавьсан шалгуурууд  Өрсөлдөөнийг хамгаалах зарчим   Харилцан холболт   Бүх нийтийн үйлчилгээ   Тусгай зөвшөөрлийн шалгуурыг нийтийн хүртээл болгох   Бие даасан зохицуулагч   Хязгаарлагдмал нөөц баялгийг ашиглах болон хуваарилах  
ХХЗХорооны үйл ажиллагааг дээр дурдсан санал асуулгын дүнг нэгтгэн шинжилж үзвэл  1 2 3 4 5 6
    √     √      (√)     √     √     √

ХХЗХорооны зохицуулалтын  үйл ажиллагааг дээр дурдсан санал асуулгын дүнг нэгтгэн шинжилж цаашид дээрх шалгууруудын дагуу зохицуулалтыг хийхэд анхаарч ажиллах, сайжруулах ажлыг дараах байдлаар авч үзэж болохоор байна.үүнд:

  1. Хууль эрх зүйн орчныг сайжруулах, ажилтнуудын эрх зүйн боловсрол мэдлэг, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх
  2. Зохицуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд  хэрэглэгч болон олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх
  3. Олон нийтэд илүү нээлттэй  үйл ажиллагаагаа явуулах
А   Шалгалтын талаарх ерөнхий  асуулгын дүн    

Шалгалтын үр дүнд гарч буй зохицуулалтын шийдвэрүүдийн талаарх таны үнэлэлт

Шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгах, залруулахтай холбоотой хориг тогтоох, шийтгэвэр ногдуулж буй байдал

Шалгалт хийж буй давтамж

Шалгалт хийж буй зохицуулах хорооны ажилтны чадавхи

Шалгалтын явцад хорооны зүгээс мэргэжил арга зүйн зөвлөгөө нь:

Шалгалтын агуулга, шалгалтын хүрээнд тавигдаж байгаа шаардлагууд нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх

Шалгалтанд ашиглаж буй хэмжүүрийн багаж , тоног төхөөрөмж нь:

Хяналт, шалгалт хийж буй арга, хэлбэр нь

Цаашид хийх шалгалт, хяналтыг ямар хэлбэрээр явуулбал илүү үр дүнтэй вэ?

Зохицуулалтыг хэрэгжүүлэхээр хийж буй хяналт, шалгалт нь

Танай байгууллагад дотоод хяналтын тогтолцоо байгаа эсэх:

Хэрэв тийм бол, тусгай зөвшөөрлөөр эрхэлдэг үйл ажиллагаандаа хийдэг дотоод хяналтын давтамжийн талаар тодорхой мэдээлэл өгнө үү.

Б Шалгалтын чиглэл

Зохицуулалтын бодлогыг маш ойлгомжтой, тодорхой болгох

Зах зээлийн давамгайлагч бус этгээд өрсөлдөөнд харш үйлдэл гаргаж хууль зөрчсөн тохиолдолд ногдуулж буй хориг, шийтгэвэр

Сүлжээний дэд бүтцийн (оршиж буй байршлаар) хамтран ашиглах талаархи өнөөгийн зохицуулалтыг:

Радио давтамжийн хяналт, зохицуулалт

Харилцаа холбооны техник тоног төхөөрөмжинд тавих стандарт, нөхцөл шаардлагын хэрэгжилт:

Сүлжээний аюулгүй байдлыг хангуулах талаар хийж буй зохицуулалт:

Харилцан холболтын талаар хийж буй зохицуулалт:

Стандартын хэрэгжилтийн талаар хийж буй зохицуулалт:

Зохицуулах хороо, тусгай зөвшөөрөлтэй холбоотой хууль, тогтоомж хэрэгжүүлэх, өөрт хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрхэн хэрэгжүүлж буй байдал нь :

Зохицуулалтын үйл ажиллагааны ил тод байдлын талаарх таны үнэлэлт

Зохицуулалтын үйл ажиллагаан дахь олон нийтийн оролцоо