Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / ХХЗХ-ны дарга Б.Балгансүрэн тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Хонгконг-д...
ХХЗХ-ны дарга Б.Балгансүрэн тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Хонгконг-д туршлага судлаад ирлээ
2013-03-13
ХХЗХ-ны дарга Б.Балгансүрэн тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Хонгконг-д туршлага судлаад ирлээ ХХЗХ-ны  дарга Б.Балгансүрэн тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Хонгконг-д туршлага судлаад ирлээ

Дэлхийн банкны төслөөр хэрэгжиж буй “Тусгай зөвшөөрлийн тогтолцоог боловсронгуй болгох төсөл”-ийн хүрээнд БНХАУ-ын Хонгконг-д 2013 оны 1 дүгээр сарын 29-ны өдрөөс 2 дугаар сарын 2-ны өдрийн хугацаанд тусгай зөвшөөрлийн чиглэлээр туршлага судлах, уулзалтад ХХЗХ-ны дарга Б.Балгансүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцоод ирлээ.

Уулзалтын үеэр Хонгконгийн харилцаа холбоо, өргөн нэвтрүүлэг, контент, интернэт, өргөн зурвасын сүлжээний зах зээл болон зохицуулалтын бодлого, чиг хандлага, зохицуулалтын арга хэлбэр нь тусгай зөвшөөрөлтэй хэрхэн уялддаг эсэх, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага, түүнийг олгох үе шат, төлбөр зэрэгтэй танилцсан байна.

Мөн

  1. Хонгконгийн харилцаа холбооны зохицуулах байгууллага болох OFCA www.ofca.gov.hk,
  2. Харилцаа холбооны чиглэлээр үйлчилгээ эрхлэгч Hongkong Broadband Network www.hkbn.net,
  3. Хонгконгийн үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч Hutchison Telecom Hongkong Holding www.hthkh.com,
  4. Интернэтийн үйлчилгээ эрхлэгч Hongkong Internet Exchange төвийн Дата төв www.hkix.net - ийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцлоо.