Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Тохирлын үнэлгээ ба харилцан холболт сургалт
Тохирлын үнэлгээ ба харилцан холболт сургалт
2015-11-02
Тохирлын үнэлгээ ба харилцан холболт сургалт Тохирлын үнэлгээ ба харилцан холболт сургалт
 

Тус хорооны РДЗХА-ны ахлах мэргэжилтэн Ц.Чулуунбат 2015 оны 10 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотод “Тохирлын үнэлгээ ба харилцан холболт” сэдэвт сургалтанд оролцож илтгэл тавив.

Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ)-аас Ази номхон далайн бүсийн орнуудын харилцаа холбооны салбарын баталгаажуулалтын тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор БНХАУ-ын Мэдээлэл, харилцаа холбооны технологийн академи (CAICT)-ийн сургагч багш нар, сургалтын байр, баталгаажуулалтын лабораторид түшиглэн зохион байгуулсан энэхүү сургалтанд БНХАУ-ын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам (MIIT), Мэдээлэл, харилцаа холбооны технологийн академи (CAICT) болон Энэтхэг, Непал, Афганистан, Индонез, Бутан, Малайз улсуудын холбогдох яам, зохицуулах байгууллагуудын төлөөлөгчид оролцож харилцан туршлага судалж, санал солилцов.

Сургалтын онцлог нь тохирлын үнэлгээ, харилцан холболт, баталгаажуулалтын үндсэн зарчим, олон улсын зохицуулалт, харилцан хүлээн зөвшөөрөх гэрээ, хөдөлгөөнт холбооны хэрэглэгчийн төхөөрөмжийн сорилт туршилтын хүрээнд онол, практик хослуулан Ази номхон далайн бүсэд анх удаа зохион байгуулсан явдал юм.

 

Сургалтын материал, илтгэлүүдтэй дараах линкээр орж танилцана уу.

http://www.itu.int/en/ITU-D/Regional-Presence/AsiaPacific/Pages/Events/2015/Conformity%20and%20Interoperability/Conformity-and-Interoperability.aspx


[1] Текстийн формат нь зөвхөн word болон pdf өргөтгөлтэй байх шаардлагатайг анхаарна уу!

[2] Зургийн өргөтгөл нь зөвхөн JPEG байх шаардлагатайг анхаарна уу!

[3] Тайлбар болон чиглэлийг тодорхой бичнэ үү!