Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 275 дугаар тогтоолоор батлагдсан “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх” үндэсний хөтөлбөр, Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар (МТШХХГ)-ын 2015 оны 66 дугаар тушаалаар батлагдсан “Аналоги нэвтрүүлэгчийг зогсоох хугацаат хуваарь”, Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-ны 2014 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан “Телевизийн өргөн нэвтрүүлгийн аналоги системийг тоон технологид шилжүүлэхэд баримтлах зохицуулалт”-ын хүрээнд дараах ажлуудыг зохион байгууллаа. Үүнд:
Нэг. Телевизийн аналоги системийн дахин дамжуулах станцуудыг унтраасан тайлан.
Аналоги нэвтрүүлэгчийг зогсоох хугацаат хуваарийн дагуу 2015 оны 07 сарын 15-ны өдрөөс 2015 оны 10 сарын 05-ны өдрийн хооронд Монгол Улсад аналоги телевизийн дахин дамжуулах 373 станцуудыг унтрааж, хэрэглэгчид дуу дүрсний өндөр чанартай эфирийн тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг үнэгүй хүлээн авч үзэх боломжтой боллоо. (Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.crc.gov.mn/ линк болон хүснэгт 1-ээс харна уу.)
№ |
Унтраасан аналоги дахин дамжуулах станцуудын тоо |
Унтраасан огноо |
1 |
42 ширхэг |
2015 оны 07 сарын 15 |
2 |
43 ширхэг |
2015 оны 07 сарын 25 |
3 |
42 ширхэг |
2015 оны 08 сарын 05 |
4 |
38 ширхэг |
2015 оны 08 сарын 15 |
5 |
33 ширхэг |
2015 оны 09 сарын 05 |
6 |
50 ширхэг |
2015 оны 09 сарын 15 |
7 |
54 ширхэг |
2015 оны 09 сарын 25 |
8 |
51 ширхэг |
2015 оны 10 сарын 05 |
нийт |
373 ширхэг |
2015 оны 10 сарын 05 |
Хүснэгт 1. Монгол Улсад аналоги телевизийн дахин дамжуулах станцуудыг унтраасан тухай Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ (РТҮС УТҮГ)-ын мэдээ.
Хоёр. Тоон телевизийн хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмж
Тоон системийн DVB-T2 стандарт хангасан телевизтэй хэрэглэгч тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг агаараас эфирээр шууд хүлээн авч үзэх боломжтой. Тоон системийн DVB-T2 стандарт хангаагүй хуучин телевизээ ашиглах бол тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмж (set-top box)-өөр тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авч үзэх боломжтой. ХХЗХ-ноос баталгаажсан, Монгол Улсын стандарт шаардлагад нийцсэн тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмж (set-top box)-ийг худалдан авахыг зөвлөж байна.
2.1 ХХЗХ-ноос “Тоон телевиз, газрын тоон өргөн нэвтрүүлгийн DVB-T2 системийн хүлээн авах төхөөрөмжид тавих техникийн шаардлага” MNS 6401:2013 стандарт шаардлагад нийцсэн дараах тоон телевизийн хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмж (set-top box)-ийг баталгаажуулж тохирлын гэрчилгээ олгосон. (Баталгаажсан тохирлын гэрчилгээтэй DVB-T2 тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмжийн дэлгэрэнгүй мэдээллийг Хүснэгт 2-оос харна уу)
№ |
Тоног төхөөрөмжийн нэр/Загвар |
Тохирлын гэрчилгээ эзэмшигч |
Холбоо барих утас |
И-мэйл |
1 |
Dimila/T2-601 |
ДИ ВИ БИ ХХК |
89972111 |
Dawaka_123@yahoo.com |
2 |
Эрхэс/FS820T2 |
ТЕРБОКС ХХК |
99100957 |
batsurenmgl@gmail.com batsaikhan1981@gmail.com |
3 |
Toptou/DVB-T2 621 |
БИГ ЧИП ХХК |
99262003, 96602003 |
khuderee_g@yahoo.com |
4 |
MUSTSICTSOLUTION/MSS01 |
ШУТИС, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн сургалтын төв |
88111798 |
chuka@must.edu.mn |
5 |
PTC/T2-603 |
ГТТО ХХК |
91115748 |
z_gantumur@yahoo.com |
6 |
Digital Terrestrial Receiver/VS-022 |
ОТЕРО ХХК |
89889792 (21)-242165 |
info@otepo.net |
7 |
ICT Green solution/DVB-2012 |
Н.Батаахүү |
99091000, 99017456 |
nbataahuu@yahoo.com |
8 |
ТОД TV/DVB-3012 |
Тод инженеринг ХХК |
96098003, 89198086 |
todtvmarketing@gmail.com |
Хүснэгт. 2 ХХЗХ-ноос баталгаажсан тохирлын гэрчилгээтэй DVB-T2 тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмж (set-top box)
2.2 Тоон телевизийн хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмжийн борлуулалтын судалгаа
РТҮС УТҮГ-ын 2015 оны 09 сарын 23-ны өдрийн 407 тоот албан бичгээр ирүүлсэн судалгаагаар Монгол Улсад тоон телевизийн хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмж (set-top box) худалдан авсан хэрэглэгчийн тоо 141046, DVB-T2 телевиз худалдан авсан өрхийн тоо 76759 байна.
Гурав. Холбоо барьж, мэдээлэл авах
Телевизийн өргөн нэвтрүүлгийн тоон систем, хэрэглэгчийн төхөөрөмжийн талаар холбоо барих байгууллага, утас, имэйл хаяг:
3.1 РТҮС УТҮГ
Утас: 77003111, 99900362
И-мэйл: shua_rtv@rtbn.gov.mn
3.2 ХХЗХ
Утас: 304257, 304258
И-мэйл: info@crc.gov.mn
3.3 МТШХХГ
Утас: 310603, 310554
И-мэйл: oyuntsetseg@itpta.gov.mn; baldansambuu@itpta.gov.mn
Аймгуудын телевизийн аналоги системийн дахин дамжуулах станцуудыг унтраасан хуваарь