- Хэмжилт, шалгалтын зорилго:
Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дэвсгэрт байрлах Петрочайна дачин тамсаг ХХК-ийн 19, 21-р талбайд хийсэн хэмжилт, шалгалтын хүрээнд Улсын байцаагчийн 2014 оны 06-р сарын 14-ний өдрийн 57-07-002/06 тоот албан шаардлага, 2015 оны 05-р сарын Улсын МХЕГ-ын албан шаардлагын биелэлт, 2015 оны 06-р сарын ХХЗХ-ны хяналтын инженер, Харилцаа холбооны улсын байцаагчийн албан шаардлагын дагуу авсан арга хэмжээ, хугацаат үүрэг даалгаврын биелэлтийг шалгах, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудад байрлах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаа явуулж буй эсэхийг тодруулах, радио давтамжийн тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигчдээс ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэх, үүрэн холбооны бааз станцуудад хэмжилтийг хийх зорилгоор ажилласан.
- Хэмжилт, шалгалт хийж гүйцэтгэсэн хугацаа:
Хэмжилт, шалгалтыг 2015 оны 08-р сарын 12-17-ны өдрүүдэд гүйцэтгэв..
- Хэмжилт, шалгалтыг дараах 4 байршилд хийв.
- Байршил 1. Хэнтий аймаг Өндөрхаан сум
- Байршил 2. Дорнод аймаг Чойбалсан сум
- Байршил 3. Дорнод аймаг Халх гол сум Тамсаг булаг
- Байршил 4. Сүхбаатар аймаг Баруун урт сум
- Ашигласан хэмжүүрийн багаж:
- Rohde & Schwarz-ийн FSH8 спектр анализатор хэмжүүрийн багаж.
- HE 300 антенн
- Хэмжилт, шалгалтанд ажилласан:
- Д.Санжсүрэн, ХХЗХ-ны РДЗХА-ны хяналтын инженер
- С.Буянжаргал, ХХЗХ-ны ЭЗМЗА-ны жолооч
- Хэмжилт, шалгалтын явц:
Хэмжилт, шалгалтыг Хэнтий аймгийн Өндөрхаан сум, Дорнод аймгийн Чойбалсан сум, Халх гол сум Тамсаг булаг, Сүхбаатар аймгийн Баруун урт суманд гүйцэтгэв. Дараах чиглэлээр хэмжилт, шалгалтыг гүйцэтгэв. Үүнд:
6.1 Үүрэн холбооны оператор компаниудаас Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад харилцан нөлөөлөлтэй байгаа бааз станцуудын мэдээллийг гаргуулан авч зам дагуу газруудын нөлөөллийн хэмжилтийг хийв.
Харилцан нөлөөлөлтэй байгаа бааз станцуудын мэдээллийг Хүснэгт 1-д харуулав.)
Хэмжилтийн дүнг хавсралт 1-д үзүүлэв.
6.2 Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудад тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаа явуулж буй эсэхийг тодруулав.
Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн мэдээллийг Хүснэгт 2, 3-д харуулав.)
Хэмжилтийн дүнг хавсралт 2-д үзүүлэв.
6.3 Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дэвсгэрт байрлах Петрочайна дачин тамсаг ХХК-ийн 19, 21-р талбайд албан шаардлагын биелэлтийг шалгаж, хэмжилт, шалгалт хийв.
Хэмжилтийн дүнг хавсралт 3-д үзүүлэв.
6.4 Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудад хэмжилт шалгалтаар бусад зөрчлийг илрүүлэв.
Хэмжилтийн дүнг хавсралт 4-д үзүүлэв.
Хэмжилт, шалгалтын дэлгэрэнгүй тайлан
6.1 Үүрэн холбооны оператор компаниудаас Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт байрлах нөлөөлөлтэй бааз станцын байршлыг гаргуулан авч томилолтоор ажиллах хугацаандаа зам дагуу байрлах сайтуудаар хэмжилтийг хийж гүйцэтгэв. Хэмжилтээс үзэхэд РТҮС УТҮГ-ын орон нутагт тоон телевизийн 6 сувгуудаас нөлөөлөл үүсэж байна. Мөн Дорнод аймгийн төв Станц дээр байрлах үүрэн холбооны бааз станцууд нөлөөлөлтэй бусад сайтуудын нөлөөлөл арилсан байв. Хэмжилтийг хийж нөлөөллийн эх үүсгэврийг олсны дараа үүрэн холбооны оператор компанийн хяналтын төв рүү холбогдож нөлөөлөл хэвийн болсон талаар тодруулж шалгав.
Хүснэгт 1. Үүрэн холбооны оператор компанийн нөлөөлөлтэй газрууд
6.2 Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудад тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаа явуулж буй эсэхийг тодруулсан.
Хүснэгт 2. Дорнод аймаг Чойбалсан хот, Хэрлэн сум.
- Дорнод аймаг Халх гол сум Петрочайна дачин тамсаг ХХК-ийн 19 болон 21-р талбай дээр хийсэн шалгалтаар доорх зөрчилүүд илэрсэн. Үүнд:
21-р талбай дээр
- 13 ширхэг Кu зурвасын антен,
- 32 ширхэг үүрэн холбооны дахин дамжуулагч антен,
- 9 ширхэг Motorola Magone маркийн гар станц
19-р талбай дээр хийсэн шалгалтаар
- 10 ширхэг Ku зурвасын газрын станц
19 болон 21-р талбайд ашиглаж буй
- Ku зурвасын 23 ширхэг антенаас 10 ширхэгийг;
- 32 ширхэг үүрэн холбооны дахин дамжуулагчаас 21 ширхэгийг;
- 9 ширхэг гар станцаас 4 ширхэг гар станцыг хураан авсан.
Мөн үүрэн холбооны бааз станцын 2 ширхэг панел антен, 2 ширхэг хүлээн авагч антенныг буулгуулан 21-р талбайн Засгийн газрын төлөөлөгч С.Батмөнхийн өрөөнд хурааж тавьсан.
Петрочайна дачин тамсаг ХХК-ийн хувьд 2014 оны 06 сард өгсөн байцаагчийн албан шаардлага, 2014 оны 12 сард өгсөн арга хэмжээ авах тухай, 2015 оны 05-р сард хийсэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын МХХ-ны улсын ахлах байцаагчийн албан шаардлага, 2015 оны 06-р сард өгсөн ХХЗХ-ны хяналтын инженер, МХХ-ны улсын байцаагчийн албан шаардлагыг удаа дараа зөрчиж байна.
- Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудад хэмжилт шалгалтаар бусад зөрчлийг илрүүлэв. Үүнд:
- Дорнод аймгийн аймгийн төв Чойбалсан хотод Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын тоон сүлжээгээр орон нутгийн 4 суваг дамжигдаж байсан.
- Петрочайна дачин тамсаг ХХК-ийн 21-р талбай дээр Дорнын эрч хүч ХХК нь Кenwood 2107 маркийн 4 ширхэг гар станцыг 462.450 МГц давтамж дээр радио давтамж ашиглах эрхийн бичиггүй ашиглаж байсан.