Монгол Улсын Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ үндэсний хөтөлбөрийн интернетийн үйлчилгээний хурд, чанарыг сайжруулах ажлын хүрээнд Зохицуулах хорооноос 2016 онд интернетийн үйлчилгээ эрхлэгчдийн /утастай болон утасгүй/ үйл ажиллагаанд олон улсын мэргэшсэн байгууллагаар хөндлөнгийн хяналт, мониторингийг хийлгэж байна.
Энэхүү хяналт, мониторинг нь хэрэглэгчдэд хэрэглэж буй интернетийн хурдаа өөрсдөө хэмжиж, хяналт тавих боломжийг олгож байгаа бөгөөд энэ талаар олон нийтэд сурталчилж, уг хэмжилтийн үйл ажиллагаанд хэрэглэгчдийг өргөнөөр оролцуулах хэрэгтэй байгаа юм.
Иймд тус хорооноос интернетийн чанарт хэмжилт, хяналтын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах түүнчлэн уг хяналтад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс дараах 1 минутын сурталчилгааг бэлтгэн гаргалаа