Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Сонгон шалгаруулалтын урилга
Сонгон шалгаруулалтын урилга
2015-09-14
Сонгон шалгаруулалтын урилга Сонгон шалгаруулалтын урилга

Огноо: 2015.09.14

Сонгон шалгаруулалтын дугаар:    ХХЗХ/T1/MNP/2015

Сонгон шалгаруулалтын нэр: Үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг хариуцан ажиллах төвийн (цаашид ДШҮТ гэх) үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалт.

“Харилцаа холбооны тухай хууль”-ийн 3.1.13, 8.13, 9.1.13, 25.2.9, тус хорооны дүрмийн 3.2.2 дахь хэсэг, тус хорооны 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 27 тоот тогтоолыг тус тус үндэслэн үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг хариуцан ажиллах төвийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Үүнд:

Хүснэгт

 

Үйлчилгээний төрөл

Олгох тусгай зөвшөөрлийн тоо

1

Дугаартайгаа шилжих үйлчилгээний төвийн үйл ажиллагаа

1

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн этгээд сонгон шалгаруулалтын баримт бичгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50 000 төгрөгөөр худалдан авах ба үнийг Голомт Банкны 1102626829 тоот дансанд шилжүүлнэ.

Сонгон шалгаруулалтыг 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл зарлаж байна. Сонгон шалгаруулалтад ирүүлэх төслийг 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорхи хаягаар ирүүлнэ. 

Сонгон шалгаруулалтад оролцогч этгээд зөвхөн нэг сонгон шалгаруулалтын төслийг ирүүлнэ.  

Сонирхсон этгээд сонгон шалгаруулалттай холбоотой бусад мэдээллийг мөн доорхи хаягаар авч болно.

Хаяг: Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

          Метро бизнес төв, 5-р давхар, Д.Сүхбаатарын гудамж -13

          Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот 14201, Монгол Улс.

          Зохицуулалтын алба

Утас:                           304258, 304257

Факс:                          327720

Веб хуудас:                www.crc.gov.mn

Цахим шуудан:          info@crc.gov.mn