ХХЗХ нь үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч компаниудын үйл ажиллагааг дэмжин ажиллахын зэрэгцээ хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад гэрээний үүргийн дагуу шаардлага хүргүүлж ажилладаг болно. Тус хороо нь БНСУ-ын Qubicom Inc байгууллагын үүрэн холбооны сүлжээний чанар шалгах PharosDMA/DML бүтээгдэхүүнийг худалдан авч хяналт шалгалтыг тогтмол хийж эхлээд байна.Тус хэмжүүрийн багажаар үүрэн холбооны сүлжээнд ажилладаг хэрэглэгчийн төхөөрөмжүүдийн ярианы чанар, өгөгдөл хүлээн авах болон дамжуулах хурд, сүлжээний ачаалал, сүлжээний тархалт зэрэг олон үзүүлэлтийг бодитоор тодорхойлох боломжтой юм.
Тус төхөөрөмж нь нэг сүлжээнд ажиллах 2 утасны хооронд харилцан яриа үүсгэж ярианы хоцрогдол, тасалдал, шуугиан болон гаднын хүчин зүйлүүд харилцан ярианд нөлөөлж байгаа эсэхийг автоматаар тодруулан үнэлгээ өгдөг. Мөн хиймэл дагуулаас байршил болон хугацааны синхрончлолын утгуудыг хүлээн авч Google Earth газрын зураг дээр харуулснаар хаана сүлжээ муу, хаана сүлжээ хэвийн байгаа мэдээллүүдийг гаргах боломжтой юм. Мөн нийт 10 хэрэглэгчийн терминалыг зэрэг дэмжин ажилладаг. Энэ нь манайд үйл ажиллагаа явуулж буй оператор компаниудын үйл ажиллагааг нэгэн зэрэг хэмжиж шалгах боломжтой юм.
Улаанбаатар хотын төвийн дүүргүүдэд байрлах үүрэн холбооны 3G сүлжээнд хийсэн хяналт шалгалт, сүлжээний чанарын үнэлгээг Зураг 1, Хүснэгт 1, Хүснэгт 2-т харуулав. Цаашид энэхүү хэмжилт шалгалтыг Улаанбаатар хот болон орон нутагт тогтмол хийж гүйцэтгэж байхаар төлөвлөн ажиллаж байна. Одоогоор Хэнтий аймаг болон Замын үүд боомтын чиглэлд энэхүү хэмжилт шалгалтыг хийж гүйцэтгэсэн болно.
Зураг 1. Нийслэл хотын төв орчмын үүрэн холбооны 3G сүлжээний хүлээн авах сигналын чанарын үнэлгээ. Холбоос дээр дарж томруулж үзнэ үү.
Ярианы хэмжилт |
Нийт |
Амжилттай |
Амжилтгүй |
Тасалдсан |
MOS (Average) |
Мобиком |
33 |
19 |
14 |
0 |
3.372 |
Скайтел |
33 |
32 |
0 |
1 |
4.043 |
Юнител |
33 |
31 |
1 |
1 |
4.013 |
Жи-Мобайл |
33 |
24 |
9 |
0 |
3.239 |
Хүснэгт 1. Үүрэн холбооны 3G сүлжээний ярианы чанарын үнэлгээ.
Жич. Хэмжүүрийн төхөөрөмжийн системээс өгсөн ярианы чанрын MOS(mean opinion score) үнэлгээ нь 1-5 хооронд байна.
Өгөгдлийн хэмжилт |
Нийт |
Амжилттай |
Амжилтгүй |
Тасалдсан |
Хурд |
||
Татах кбит/с |
Дамжуулах кбит/с |
||||||
Мобиком |
WCDMA |
595 |
589 |
6 |
0 |
2 718 |
587 |
Скайтел |
WCDMA |
595 |
578 |
7 |
10 |
1 669 |
849 |
Юнител |
WCDMA |
595 |
592 |
3 |
0 |
1 813 |
798 |
Жи-Мобайл |
WCDMA |
595 |
593 |
2 |
0 |
3 014 |
1612 |
Хүснэгт 2. Үүрэн холбооны 3G сүлжээний өгөгдөл хүлээн авах болон дамжуулах дундаж хурд, чанарын үнэлгээ.
Жич. Өгөгдөл дамжуулах хурдны хувьд татахад хурд 1024 кбит/с, илгээх хурд 512 кбит/с-ээс их байх шаардлага тавьдаг.
2015 оны 5 дугаар сарын 4-8 өдөр хийсэн хэмжилтийн үр дүн
Скайтел
Мобиком
Жи-Мобайл
Юнител