Огноо :2015.08.25
№: ХХЗХ-ЗА/MNP/02/2015
Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх” ажлыг хэрэгжүүлэх, “Үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээний төвийн үйл ажиллагааг хариуцан ажиллах гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахад хууль, эрх зүйн чиглэлээр зөвлөгөө авах” зөвлөх үйлчилгээний тендерт мэдүүлгээ ирүүлсэн зөвлөхүүдийн чадавхийг магадлаж хураангуй жагсаалт үүсгэсэн болно. Хураангуй жагсаалтанд орсон зөвлөхүүдийг зөвлөх үйлчилгээ гүйцэтгэх тухай саналаа ирүүлэхийг урьж байна.
1. Зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичиг болон саналын урилгыг хураангуй жагсаалтанд орсон дараах зөвлөхүүдэд хүргүүлж байна:
1. Легал Полиси ХХН
2. Де Юре Партнерс ХХН
3. Инсто Лекс ХХН
4. Эм Жэй Эл Атторнейс ХХН
2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулинд нийцүүлэн энэхүү зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичигт тодорхойлсон журам болон Хосолмол үнэлгээний аргад үндэслэн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгоно.
3. Тендерийн баримт бичиг нь дараах бүрдэл хэсгүүдтэй байна. Үүнд:
Бүлэг 1 –Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа
Бүлэг 2 –Тендерийн өгөгдлийн хүснэгт
Бүлэг 3 - Техникийн санал ирүүлэх маягтууд
Бүлэг 4 - Санхүүгийн санал ирүүлэх маягтууд
Бүлэг 5 –Гэрээний жишиг маягтууд
- Тендерийн бичиг баримтыг албан хүсэлтийн дагуу эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр нэг иж бүрдэл бүрийг нь 50 000 төгрөгөөр худалдана.Төлбөр хийх данс: Голомт банк 1102626829
- Тендерийг 2015 оны 09 дүгээр сарын 25-ний өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.
- Тендерийг 2015 оны 09 дүгээр сарын 25-ний өдрийн 10.30 цагаас дор дурдсан байршилд нээнэ.
Хаяг: Харилцаа Холбооны Зохицуулах Хороо Метро бизнес төв, А-корпус, 5 давхар Зохицуулалтын алба Бага тойруу, 6 дугаар хороо Сүхбаатарын гудамж-13 Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, 14201, Монгол Улс |
Холбоо барих утас: 304257, 304258
|