Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 275 дугаар тогтоолоор батлагдсан “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх” үндэсний хөтөлбөр, МТШХХГ-ын 2015 оны 66 дугаар тушаалаар батлагдсан “Аналоги нэвтрүүлэгчийг зогсоох хугацаат хуваарь”, ХХЗХ-ны 2014 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан “Телевизийн өргөн нэвтрүүлгийн аналоги системийг тоон технологид шилжүүлэхэд баримтлах зохицуулалт”-ын дагуу телевизийн өргөн нэвтрүүлгийн аналоги системийн дахин дамжуулах станцуудыг орон даяар 2015 оны 07 дугаар сарын 15-наас 10 дугаар сарын 05-ны хооронд зогсоох юм.
РТҮС УТҮГ-аас ирүүлсэн мэдээгээр 2015 оны 10 сарын 05-ны өдрийн байдлаар Монгол Улсад аналоги телевизийн дахин дамжуулах 373 станцуудыг унтраасан. Дэлгэрэнгүй мэдээг дараах хүснэгтээс харна уу.