Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО ДАРААХЬ...
МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО ДАРААХЬ АЖЛЫН БАЙРАНД МЭРГЭЖИЛТЭН ШАЛГАРУУЛЖ АВНА.
2013-01-24

Ажлын байр:  Радио холбоо техник, технологийн судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн

Тавигдах ерөнхий шаардлага:

  • Радио холбооны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай
  • Асуудал боловсруулах чадвартай, нийтийн зорилгод тууштай бусдыг дэмжсэн харилцаа тогтоох чадвартай байх
  • Илтгэл, танилцуулгын материалыг олон улсын жишгийн дагуу  боловсруулах чадварыг эзэмшсэн байх
  • Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай
  • Харилцааны өндөр соёл, хувийн зохион байгуулалт сайтай
  • Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг
  • Багаар ажиллах чадвартай

 Ажлын байрны үндсэн зорилт:

  • Олон улсад шинээр нэвтэрч буй радио техник, технологуудыг судлан холбогдох давтамж, техник төхөөрөмжийн санал, зөвлөмжүүдийг боловсруулах
  • Үндэсний радио давтамжийн төлөвлөлт хийхэд шаардагдах зохицуулалтын баримт бичиг болон холбогдох материалыг боловсруулах
  • Радио давтамжийн харилцан нөлөөлөлийг арилгах, бууруулах ажлыг зохион байгуулах, холбогдох дүрэм журмыг боловсруулах
  • Салбарын хууль эрх зүй болон эдийн засгийн зохих мэдлэгтэй

Бүрдүүлэх материал:

  • Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
  • Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
  • Хоёр хувь зураг
  • Гурван үеийн намтар
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2013 оны 02 сарын 01 өдөр

Материал хүлээн авах хаяг: Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

Харилцаа холбооны зохицуулах хороо

Утас: 304 257
Факс: 327 720
Цахим хаяг:  www.crc.gov.mn