Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Мэдэгдэл
Мэдэгдэл
2015-07-31

Тус хорооноос 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “Өдрийн сонин”-д зарласан ХХЗХ-ЗА/ RTNG/ТВ/02/2015 дугаартай “Улаанбаатар хот болон аймгийн төвүүдэд үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн телевиз үзэлтийн судалгаа хийх, өргөн нэвтрүүлгийн контентийн зохицуулалтын талаарх үзэгчдийн байр суурийг тодорхойлох судалгаа хийх” зөвлөх үйлчилгээний тендерт оролцогчоос тухайн тендерийн шалгаруулалттай холбогдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх заалтад заасны дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо болон Сангийн яаманд гомдол гаргасан тул гүйцэтгэгчийг сонгох ажиллагааг Сангийн яамнаас хянан үзээд дээрх тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгосныг мэдэгдэж байна.

 

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО