Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Сонгон шалгаруулалтын урилга
Сонгон шалгаруулалтын урилга
2015-07-31
Сонгон шалгаруулалтын урилга Сонгон шалгаруулалтын урилга

Огноо: 2015.07.31 

Сонгон шалгаруулалтын дугаар:   ХХЗХ /СШ2/ОРОН НУТАГТВ/2015

 

Сонгон шалгаруулалтын нэр: Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулан тухайн орон нутагт өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах эрх олгох сонгон шалгаруулалт.

Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.6, Засгийн Газрын 2010 оны 275 тогтоол, 276 тогтоолын 2.1 заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн нэг дэх хэсгийн 1, 2 дугаар заалт, гурав дах хэсгийн 10 дугаар заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 06 дугаар сарын 33 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулан  тухайн орон нутагт өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах эрх олгох сонгон шалгаруулалтыг тус хорооноос телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний тусгай зөвшөөрөлтэй телевизийн тоо нь 2 –оос дээш хүснэгт 1-д заасан   аймгуудын өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн дунд нээлттэйгээр зарлаж байна.

Хүснэгт 1.

Үйлчилгээний төрөл

Аймгуудын нэрс

Олгох телевизийн эрхийн тоо

Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулан тухайн орон нутагт өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэх

1

Архангай

2

2

Баянхонгор

2

3

Дархан-Уул

2

4

Дорнод

2

5

Орхон

2

6

Өвөрхангай

2

7

Өмнөговь

2

8

Сүхбаатар

2

9

Хөвсгөл

2

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн этгээд сонгон шалгаруулалтын баримт бичгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50 000 төгрөгөөр худалдан авах ба үнийг Голомт Банкны 1102626829 тоот дансанд шилжүүлнэ.

Сонгон шалгаруулалтыг 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зарлаж байна. Сонгон шалгаруулалтад ирүүлэх төслийн материалыг 2015 оны 08-р сарын 31-ний өдрийн 15 цаг 00 минутаас өмнө Харилцаа холбооны зохицуулах хорооны доорхи хаягаар ирүүлнэ. Ирүүлсэн сонгон шалгаруулалтын төслийн материалыг 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 15 цаг 30 минутад нээнэ.

Сонгон шалгаруулалтад оролцогч этгээд зөвхөн нэг сонгон шалгаруулалтын төслийг ирүүлнэ.

Сонирхсон этгээд сонгон шалгаруулалттай холбоотой бусад мэдээллийг мөн доорхи хаягаар авч болно.

Жич: Энэхүү сонгон шалгаруулалт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу явагдахгүй болно.

Хаяг:                          Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

                                  Метро бизнес төв, 5-р давхар, Д.Сүхбаатарын гудамж -13

                                 Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот 14201, Монгол Улс.

Утас:                         304258, 304257 Факс: 327720

Веб хуудас:               www.crc.gov.mn

Цахим шуудан:          info@crc.gov.mn