Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / ХХЗХ-ны хурлын танхимыг тохижуулах, дээврээс ус алдсан...
ХХЗХ-ны хурлын танхимыг тохижуулах, дээврээс ус алдсан хэсгийг сэргээн засварлах ажил гүйцэтгэх санал авч байна
2012-11-14

2012 оны 11-р сарын 14 өдөр.
 

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо нь өөрийн хурлын танхимыг тохижуулах, дээврээс ус алдсан хэсгийг сэргээн засварлах зэрэг ажлыг гүйцэтгэх саналыг барилгын засвар чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжээс авч байна.

 

Хийгдэх ажил:

 

Хурлын танхимын ханыг эмульсдэх, өнгийг сэргээх, дээврийн ус алдсан хэсгийг сэргээн засварлах,  хурлын танхимд ном сэтгүүл байршуулах ханын шүүгээ шинээр хийх, танхимын хананд аливаа зүйл бичих зориулалт бүхий шилэн тавцан байрлуулах зэрэг ажлууд болно.

Цаг үеийн шинжтэй нөхцөл байдлын улмаас шалгарсан гүйцэтгэгчтэй нэмэлт гэрээ байгуулан ажил гүйцэтгүүлэх боломжтой.

 

Дээрх ажлыг сонирхсон хувь хүн, албан байгууллагууд өөрийн танилцуулга, ажлын туршлага, тоног төхөөрөмжийн гарал үүсэл, ажиллах хүчний талаарх мэдээлэл болон дээрх ажлыг гүйцэтгэх боломжит хугацааны талаар тус хороонд биеэр болон цахим хаягаар холбогдон 2012 оны 12 дугаар сарын 14-ны өдрийг дуустал саналаа ирүүлэхийг урьж байна.

 

Харилцах утас: 304257, 304258

И-мэйл: info@crc.gov.mn

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын гудамж-13,

Метро бизнес төв, 5 давхар

Улаанбаатар-14201, Монгол Улс

Вэб хаяг: http://www.crc.gov.mn/