Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Зөвлөхийн тендерийн саналын урилга
Зөвлөхийн тендерийн саналын урилга
2015-05-11
Зөвлөхийн тендерийн саналын урилга Зөвлөхийн тендерийн саналын урилга

2015.05.08

№ ХХЗХ-ЗА/CT/04/2015

Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Мэдээлэл харилцаа холбооны чиглэлээр стандарт боловсруулах, гарын авлага орчуулах” ажлыг хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээний тендерт мэдүүлгээ ирүүлсэн зөвлөхүүдийн чадавхийг магадлаж хураангуй жагсаалт үүсгэсэн болно. Хураангуй жагсаалтанд орсон зөвлөхүүдийг зөвлөх үйлчилгээ гүйцэтгэх тухай санал ирүүлэхийг урьж байна.

1. Зөвлөх үйлчилгээний тендерийн урилгыг хураангуй жагсаалтанд орсон дараах зөвлөхүүдэд хүргүүлж байна:

  1.  Ц.ПҮРЭВНЯМ
  2.  С.ЭНХБОЛД
  3.  Л.ГАЛБААТАР
  4.  Р.ГАНТУЛГА
  5.  С.БАЙГАЛТӨГС 
  6.  Ж.БААТАРХҮҮ     
  7.  Ж.ГЭРЭЛТ-ОД
  8.  П.МӨНХТОГТ
  9.  Ц.ОДХҮҮ,Э.ЭНХБАТ
  10. С.ЭНХЖИН
  11. Э.ПҮРЭВДОРЖ, С.УУГАНБАЯР
  12. Ө.ЦОГЗОЛМАА,  Д.ЦЭДЭВСҮРЭН.  
  13. Т.ЗАНДМАА, О.ГАНХҮҮ, С.ОЮУНЧИМЭГ
  14. Э.ДАМДИНСҮРЭН, Ө.ЦОГЗОЛМАА
  15. Д.ДОРЖСҮРЭН
  16. Д.ҮНЭНБАТ, А.ЭРДЭНЭБААТАР, Т.МАГСАРЖАВ, Х.СУМЪЯАДАГВА

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах  тухай хуулинд нийцүүлэн энэхүү зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичигт тодорхойлсон журам болон  Чадварын үнэлгээний аргад үндэслэн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгоно.

3. Тендерийн баримт бичиг нь дараах бүрдэл хэсгүүдтэй байна. Үүнд:

Бүлэг 1 - Урилга

Бүлэг 2 - Зөвлөхийн санал бэлтгэх зааварчилгаа (Тендерийн өгөгдлийн хүснэгтийн хамт)

Бүлэг 3 - Техникийн санал - жишиг маягт

Бүлэг 4 - Санхүүгийн санал - жишиг маягт

Бүлэг 5 - Гэрээний жишиг маягт

Бүлэг 6 - Ажлын даалгавар

4. Тендерийн баримт бичгийг албан хүсэлтийн дагуу эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр нэг иж бүрдэл  бүрийг нь 50 000 төгрөгөөр худалдана. Төлбөр хийх данс: Голомт банк 1102626829

  1. Тендерийг 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 10.00  цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.
  2. Тендерийг 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 10.30 цагаас дор дурдсан байршилд нээнэ.
  3. Энэхүү баримт бичгийг хүлээн авсан тухай албан ёсоор мэдэгдэнэ үү.

Хаяг:  Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

           Метро бизнес төв, А-корпус, 5 давхар Зохицуулалтын алба

           Бага тойруу, 6 дугаар хороо

           Сүхбаатарын гудамж-13

           Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, 14201, Монгол Улс

Холбоо барих утас: 304257, 304258

Холбоо барих ажилтан: Мэргэжилтэн О.Туяажаргал