Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / “Улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх...
“Улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам” шинэчлэн батлагдлаа
2015-05-11

Монгол Улсын Их Хурлын чуулганаар  Гаалийн тариф, татварын тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудад хувь хүний нэр дээр хаяглагдсан  улс хоорондын шуудангийн илгээмжээр татваргүй нэвтрүүлэх арилжааны шинж чанаргүй барааны тухай заалтуудыг оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг соёрхон баталсан билээ.

Дээрхи хуулийн өөрчлөлтүүд орсонтой холбогдуулан  2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн  Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон Сангийн сайдын хамтарсан 269/264 тоот тушаалаар “Улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ыг  шинэчлэн баталсныг Хууль зүйн яам захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын бүртгэлийн 3527 дугаарт бүртгэсэн бөгөөд энэ журам шинэчлэн батлагдсантай холбогдуулан Санхүү, эдийн засгийн сайд, Дэд бүтцийн сайдын хамтарсан 2004 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 109/86 дугаар, Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Сангийн сайдын хамтарсан 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30/20 дугаарын тушаалуудыг тус тус хүчингүй болголоо.

Энэхүү журам батлагдсанаар  гаалийн байгууллага шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэхдээ мэдээллийг урьдчилан онлайнаар хүлээн авах,  эрсдэл тооцох байдлаар үзлэг шалгалтанд хамруулах, гаалийн үзлэг, шалгалтыг түргэвчилсэн байдлаар явуулах зэрэг шуудангаар үйлчлэгч болон хэрэглэгчдэд ихээхэн ач холбогдолтой юм.

 

Энд дарж журамтай танилцах боломжтой