Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2015 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн А/39 тоот тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдээс 2014 оны шалгалтаар сануулах арга хэмжээ авсан, тодорхой шалтгааны улмаас шалгалтанд хамрагдаагүй 26 кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлт, 2014 онд хийсэн үзлэг, шалгалтаар өгсөн үүрэг даалгаврын дагуу авсан арга хэмжээ, гүйцэтгэлийн байдалд 2015 оны 2-р сарын 13-27-ны өдрүүдэд үзлэг шалгалт хийж гүйцэтгэлээ.
Хяналт шалгалтыг дараах чиглэлээр хийсэн. Үүнд:
- 2014 оны 6-7 дугаар сард хийсэн төлөвлөгөөт шалгалтын дүнгээр сануулах, түдгэлзүүлэхийг сануулах арга хэмжээгээр өгсөн үүрэг даалгавар, заавар зөвлөмжийн дагуу авсан арга хэмжээ, гүйцэтгэлийн байдалд дүгнэлт өгөх;
- Хөтөлбөрт тавих шаардлагын хувьд:
-
- Нэг өдрийн хөтөлбөрийн нийт цагт эзлэх төрөлжсөн чиглэлийн эзлэх хувь 80 %-д хүрсэн эсэх
- Монгол бүтээлийн эзлэх хувь: 7 хоногийн хөтөлбөрийн нийт цагт Монгол бүтээлийн эзлэх хувь 50 % хүрсэн эсэх
- Өөрийн бүтээлийн хувь хэмжээ
- Төрөлжсөн чиглэлээр “Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”, тусгай зөвшөөрлийн гэрээ, нөхцөл шаардлагын хэрэгжилт, техникийн стандарт шаардлага хангасан байдалд үзлэг шалгалт хийв.
Шалгалтанд хамрагдсан кабелийн сувгуудын 2014 оны шалгалтаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн байдал, студийн стандарт шаардлага, хөтөлбөрт тавигдах шаардлагыг хангасан байдлыг 2014 онтой харьцуулж үзэхэд тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хэрэгжилтийг хангахын тулд тодорхой ажлууд хийгдсэн. Тухайлбал:
- Студийн стандарт шаардлага хангахын тулд нэмэлт хөрөнгө оруулалт хийж тоног төхөөрөмж худалдан авсан, холболт суурилуулалтыг стандартын дагуу гүйцэтгэсэн. Шалгалтанд хамрагдсан 26 сувгаас
- Студийн стандарт шаардлага хангасан - 53 %
- 2014 онтой харьцуулахад сайжирсан, тодорхой ажлууд хийгдсэн- 23 %
- Студийн стандарт шаардлага хангалтгүй-19 %
- Студийг нүүлгэж, засвар хийж эхэлсэн- 5%
- Зарим сувгууд удирдлагын болон редакцийн түвшинд томоохон өөрчлөлт хийсэн, бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн байна. Мөн үндсэн студийг хуваан ашиглах замаар өөр сувагтай нэгдэн нийлж байна.
- Хөтөлбөрийн хувьд авч үзэхэд: Кабелийн сувгуудад хөтөлбөрт эзлэх төрөлжсөн чиглэлийн нэвтрүүлгийн эзлэх хувь (кино, хөгжим,мэдээ мэдээлэл гм.)1 хоногийн хөтөлбөрийн нийт цагийн 80% -с багагүй байх гэсэн шаардлага тавьдаг. Гэвч ихэнх сувгуудын хувьд төрөлжсөн нэвтрүүлгийн хувь хэмжээ хангалтгүй зөрчил өмнөх онуудад нийтлэг байсан. Шалгалтын дүнгээс харахад сувгууд төрөлжсөн чиглэлээр өөрийн бүтээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлсэн, төрөлжсөн чиглэлийн нэвтрүүлгүүд бэлтгэн хүргэж байгаа нь сайшаалтай боловч зарим сувгийн хувьд шаардлага хангахгүй хэвээр байна. 80%-ийн төрөлжилт хангасан сувгуудаас бусад сувгуудын хувьд хөтөлбөрийн төрөлжилт 2014 онтой харьцуулахад 29,4 % -иар өссөн хэдий ч дунджаар 44 %-тай байна.
- Төрөлжилтийн байдлыг хөтөлбөрийн төрөл, жанраар авч үзэхэд
- Зарим сувгуудын хувьд төрөлжилт бүрэн хангаагүй, дунджаар 50 гаруй хувьтай байгаа ч тухайн төрөлжсөн чиглэлээр өөрийн бүтээл үйлдвэрлэл сайтай сувгууд (6 суваг )байна. Эдгээр сувгуудыг цаашид шаардлага хангах боломжтой гэж үзэж байна.
Шалгалтын нэгдсэн дүн, илэрсэн зөрчил, авсан арга хэмжээг мэдэгдсэн албан тоотыг шалгалтанд хамрагдсан бүх газруудад хүргүүлсэн болно.
Шалгалтын нэгдсэн дүн
Шалгалт хийсэн хугацаа 2015 оны 2-р сарын 13-27-ны өдрүүд
№ | ТЗ эзэмшигч/ төрөлжилт | Сувгийн нэр | Авах арга хэмжээний санал | Шалгагдсан байдал | Нийт тоо |
1 | Эм Ви Эс ХХК Хөгжим | MonMusic | Шалгалтын үр дүнг мэдэгдэж т/з-ийг сунгах | Төрөлжсөн чиглэлийн нэвтрүүлгийн хувь хэмжээ шаардлага хангасан Зөрчлийг арилгах талаар арга хэмжээ авч ажилласан, өгсөн үүрэг даалгаврын биелэлт хангалттай Студийн стандарт шаардлага хангасан |
9 |
2 | Монголиа Медиа Корперeшн ХХК Мэдээ, мэдээлэл | Eagle news | |||
3 | Мюзик бокс ХХК Хөгжим | E box | |||
4 | Эвергрийнлайф ХХК Цэнгээнт | 7-р суваг | |||
5 | Хатрек ХХКи Байгаль экологи | Эко суваг | |||
6 | Мэйжикжэт ХХК Мэдээ, мэдээлэл | NBS1 | |||
7 | Айст Монголия ХХК Шинжлэх ухаан танин мэдэхүй | Айст Монголия | |||
8 | Трейд телевиз ХХК Теле-худалдаа | Трейд суваг | |||
9 | Кэй Си Би Эн ХХК Теле-худалдаа | Hyundai I Shopping | |||
10 | Эйзуре ХХК Теле-Худалдаа | Сity Channel | Хугацаатай үүрэг даалгавар өгч сануулах, дахин шалгах | Өгсөн үүрэг даалгаврын дагуу тодорхой ажлууд хийж студийг нүүлгэж, шинээр тохижуулж байгаа. Студийн стандарт шаардлага хангасан эсэхэд бүрэн дүгнэлт гаргах боломжгүй | 3 |
11 | Ти Ви арав ХХК Нийгэм, эдийн засаг | TV10 | |||
12 | Эх гоёот медиа групп ХХК 747/B/CH05 | Bchannel | |||
13 | Тэргэл Медиа ХХК Эрүүл мэнд | HTV | Түдгэлзүүлэхийг сануулах | Өгсөн үүрэг даалгаврын дагуу арга хэмжээ авч ажилласан боловч Хөтөлбөрийн төрөлжилт шаардлага хангахгүй 53 %-с доош Эдгээрээс техник стандарт хангаагүй-3 суваг |
7 |
14 | Баяжих нь баараггүй бат ХХК ШУ/Танин мэдэхүй | Шуурхай-KMG3 | |||
15 | Хүннү ХХК Малчдад зориулсан | Малчин TV | |||
16 | Улаанбаатар телевиз ХХК Түүх, соёл урлаг | UBS2 Global | |||
17 | Эн Ти Эн Эйч Ди Медиа групп ХХК Танин мэдэхүй | NTN суваг | |||
18 | Кёкүшю медиа групп ХХК Нийгэм эдийн засаг | KMG1 | |||
19 | Би энд Би Пикчерс ХХК Түүх, соёл урлаг | Оллоо | |||
20 | Ягаан сувд ХХК Танин Мэдэхүй | PP channel | Түдгэлзүүлэх | 2014 оны шалгалтаар сануулах, түдгэлзүүлэхийг сануулах арга хэмжээ авсан ч зөрчлийг бүрэн арилгаагүй, төрөлжсөн нэвтрүүлгийн хувь өсөөгүй | 6 |
21 | ЦДЦ ХХК Спорт | SPS | |||
22 | Бизнес мэдээллийн суваг ХХК Нийгэм эдийн засаг | Бизнес ТВ | |||
23 | Масс Ти Ви ХХК Нийгэм эдийн засаг | Macc | |||
24 | Ай Си Эйч ХХК ШУТМ | Үндэстэн | |||
25 | Молор трейд ХХК Нийгэм, эдийн засаг | За 1 | |||
26 | Төгс цэцэн гүрэн медиа ХХК | За 2/ Спорт суваг | Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох | 2014 оны шалгалтаар сануулах арга хэмжээ авсан ч зөрчлийг арилгах талаар арга хэмжээ аваагүй, үйл ажиллагаа явуулаагүй, студи, тоног төхөөрөмжгүй |