Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Улаанбаатар хотын тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлсэн кабелийн...
Улаанбаатар хотын тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлсэн кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2014 оны шалгалтаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтэд гүйцэтгэлийн шалгалтын мэдээ
2015-05-11
Улаанбаатар хотын тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлсэн кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2014 оны шалгалтаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтэд гүйцэтгэлийн шалгалтын мэдээ Улаанбаатар хотын тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлсэн кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2014 оны шалгалтаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтэд гүйцэтгэлийн шалгалтын мэдээ

Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2015 оны 01-р сарын 21-ний өдрийн А/14 тоот тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу 2014 оны шалгалтаар тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх арга хэмжээ авсан Улаанбаатар хотын 15 кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдэд зөрчлийг арилгасан эсэх болон өгсөн үүрэг даалгаврын дагуу авсан арга хэмжээ, гүйцэтгэлийн байдалд 2015 оны 01-р сарын 29-нөөс 02-р сарын 11-ний өдрүүдэд үзлэг шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Үзлэг шалгалтыг дараах чиглэлээр хийсэн. Үүнд:

  • 2014 оны шалгалтын дүнгээр тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх арга хэмжээгээр өгсөн үүрэг даалгавар, заавар зөвлөмжийн дагуу авсан арга хэмжээ, гүйцэтгэлийн байдал
  • Хөтөлбөрт тавих шаардлагын хувьд:
    • Нэг өдрийн хөтөлбөрийн нийт цагт эзлэх төрөлжсөн чиглэлийн эзлэх хувь 80 %-д хүрсэн эсэх
    • Монгол бүтээлийн эзлэх хувь: 7 хоногийн хөтөлбөрийн нийт цагт Монгол бүтээлийн эзлэх хувь 50 % хүрсэн эсэх
    • Өөрийн бүтээлийн хувь хэмжээ
  • Төрөлжсөн чиглэлээр “Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”, тусгай зөвшөөрлийн гэрээ, нөхцөл шаардлагын хэрэгжилт,  техникийн стандарт шаардлага хангасан байдал

Шалгалтанд хамрагдсан кабелийн сувгуудад өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн байдал, студийн стандарт шаардлага, хөтөлбөрт тавигдах шаардлагыг хангасан байдлыг 2014 онтой харьцуулж үзэхэд тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хэрэгжилтийг хангахын тулд тодорхой ажлууд хийгдсэн байна. Тухайлбал:

  • Студийн стандарт шаардлагыг хангах үүднээс нэмэлт хөрөнгө оруулалт хийж тоног төхөөрөмж худалдан авсан, холболт суурилуулалтыг стандартын дагуу хийж гүйцэтгэсэн. 
  • Зарим сувгууд удирдлагын болон редакцийн түвшинд бүтцийн өөрчлөлт хийж, зохион байгуулалт, үүрэг хариуцлагаа сайжруулсан.
  • Төрөлжсөн чиглэлийн хувь хэмжээг хангах, Монгол бүтээл хийх талаар тодорхой арга хэмжээ авч ажилласан, өөрийн бүтээл сайжирсан байна.

Харин зөрчилтэй кабелийн сувгуудын хувьд хөрөнгө оруулалт хийгдээгүй, үзүүлэх тоног төхөөрөмж байхгүй, үйл ажиллагаа эхлэх эсэх нь тодорхойгүй байсан ба нэр бүхий зарим сувгийн хувьд шалгах боломжоор хангаагүй.

Шалгалтын нэгдсэн дүн, илэрсэн зөрчил, авсан арга хэмжээг мэдэгдсэн албан тоотыг шалгалтанд хамрагдсан бүх газруудад хүргүүлсэн болно.

Шалгалтын дүнгээр хүчингүй болгосон тусгай зөвшөөрлүүд

Тусгай зөвшөөрөл эзэмшигч Сувгийн нэр Илэрсэн зөрчил
1 Иргэн П.Оюундалай Аравт ТВ Үйл ажиллагаа эхлээгүй, төлбөрийн 2.5 сая төгрөгийн өртэй, 2014 оны статистик мэдээ тайлан ирүүлээгүй, шалгах боломжоор хангаагүй
2 Өсөн дэлгэрэх арвижихуй ХХК Bolor TV Үйл ажиллагаа эхлээгүй, шалгах боломжоор хангаагүй
3 ИМАТ ХХК GOLD HD Үйл ажиллагаа эхлээгүй, төлбөрийн 2.5 сая төгрөгийн өртэй, 2014 оны статистик мэдээ тайлан ирүүлээгүй
4 Монголиан экономи сэтгүүл Economy Үйл ажиллагаа эхлээгүй, төлбөрийн 2.5 сая төгрөгийн өртэй
5 Нийслэл Медиа ХХК Нийслэл ТВ Үйл ажиллагаа эхлээгүй, компанийн хаягийн мэдээллийн өөрчлөлтийг ирүүлээгүй, төлбөрийн 2.5 сая төгрөгийн өртэй, 2014 оны мэдээ тайлан ирүүлээгүй
6 Идэр Тэс ХХК I channel Үйл ажиллагаа эхлээгүй, төлбөрийн 1.5 сая төгрөгийн өртэй
7 Боргоцойн байшин ХХК Shine Үйл ажиллагаа эхлээгүй, төлбөрийн 1.5 сая төгрөгийн өртэй, шалгах боломжоор хангаагүй
8 Мэйжикжэт ХХК NBS-2 2015 оны 1-р сараас эхлэн үйл ажиллагаа явуулаагүй, 2014 оны мэдээ тайлан ирүүлээгүй